"Зааны соёоны хатан хаан" гэгддэг Хятад эмэгтэйд ял оноолоо
2019-02-20

"Ivory Queen" буюу "Зааны соёоны хатан хаан" гэх хочтой БНХАУ-ын иргэн Ян Фен Гланд Танзани улсын шүүх 15 жилийн ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Өдгөө 70 настай Ян нийт 6.5 сая ам.доллараар үнэлэгдсэн 860 ширхэг зааны соёог хууль бусаар худалдаалсан нь шалгалтын явцад илэрчээ.

 

Дээрх 15 жилийн ялаас гадна Янд Амьтан хамгаалах хуулийн дагуу нэмж хоёр жилийн ял оноохоор болжээ. 

 

Гэхдээ дээрх 6.5 сая ам.долларыг хоёр дахин нэмэгдүүлж төлвөл, уг хоёр жилийн ялаас чөлөөлөгдөх боломжтой гэнэ. 

 

Тэрбээр өнгөрсөн 1975 онд Танзани улсын Дар Эс Салаам хотыг Замби улстай холбох төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын компанид орчуулагчаар ажиллаж байжээ. Ян удалгүй өндөр ашигтай хууль бусаар зааны яс борлуулах ажилд гар бие оролцох болсон аж. 

 

Танзанигийн цагдаагийнхан Яныг интерполын тусламжтай олон улсад эрэн сурвалжилсан ба 2015 оны есдүгээр сард баривчилсан байна. 

 

Түүний шүүх хурал олон удаа хойшилж, улмаар дөрвөн жилийн ийнхүү болж, Яныг яллажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
manaid shonhoriin naimaa hin kazak emegteig shalgh bolson gsen
2019-02-21