Нугараач охиныг гэмтээсэн багш шүүгдэнэ
2012-01-17

Нугараач охиныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Г.Энх-Амгалан гэгч багшид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  10.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд болно. Шүүх хуралд улсын яллагчаар О.Гэрэл, даргалагч шүүгчээр Н.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр П.Энхцэцэг болон хохирогч охины ар гэрийнхэн оролцох аж. Насанд хүрээгүй хүүхдийг зодож, дарамталсан гэх хэргийг хаалттай хэлэлцэх юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Shuud.mn
Сонин хачин