В.Путин: ОХУ-ыг тагнасан 600 гаруй тагнуулчийг баривчиллаа
2019-03-07

ОХУ-ыг чиглэсэн тагнуулын үйл ажиллагаа эрчимжиж буйг Ерөнхийлөгч В.Путин онцолжээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны Аюулаас хамгаалах байгууллагын /ХАХБ/ удирдлагуудтай жил бүрийн гуравдугаар сард уулздаг уламжлалтай. Тэрбээр энэ удаагийн уулзалтынхаа эхэнд нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь олныг цочирдууллаа.

 

2018 онд /ХАХБ/-ын тусгайгийнхан ОХУ-д тагнуул хийхээр ирсэн 600 гаруй тагнуулчийг амжилттай баривчилсан талаар Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Тусгайгийнхан нийт 129 тагнуулч, 465 мэдээлэл дамжуулагчийг баривчилж, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон гэнэ.

 

Гэхдээ тагнуулчид ОХУ-ын газар нутагт ямар хууль бус үйл ажиллагаа явуулсан, ямар материалыг гартаа оруулсан гэх мэдээллийг “нууцын зэрэглэл”-д хамааралтай хэмээгээд Путин нийтэд задруулахаас татгалзсан байна.

 

Энэ талаар Ерөнхийлөгч “Тагнуулчдын үйл ажиллагаа өмнөхөөсөө хэд дахин эрчимжиж байна. Тэд зөвхөн Кремлийг онилох бус бүх салбарт эрхээ тогтоохыг санаархах боллоо. /ХАХБ/-ын удирдлагууд тагнуулчтай хатуухан тэмцэж, тэдэнд улсынхаа нууцыг алдахаас бүрэн хамгаалах учиртай” гэж сануулав.

 

Тагнуулчдын гол бай ОХУ-ын Батлан хамгаалах салбар гэдгийг албаныхан үгүйсгээгүй аж.  Тус салбарын серверт халдах гэсэн олон удаагийн кибер халдлагаас урьдчилан сэргийлж чаджээ.

 

Ерөнхийлөгч үргэлжлүүлэн “Тагнуулчид ОХУ-ын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон технологийн салбарын гол мэдээллийг гартаа оруулахыг санаархдаг. /ХАХБ/-ын удирдлагууд хатуухан тэмцэхээс гадна Оросын шинэ зэвсгийн үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг чандлан нууцлах ажилд гол анхаарлаа хандуулах учиртай” гэж хэллээ.

 

Путины мэдэгдлийн дараахан /ХАХБ/-д баригдаад буй тагнуулчдын дийлэнх нь АНУ, Британийн иргэд гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархах болжээ. Гэхдээ уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн алба эрс үгүйсгэж “Тусгайгийнхан тагнуулын хэрэгт холбогдсон этгээдүүдийг нэг бүрчлэн шалгаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэвлэлээр цацагдаж буй мэдээлэл худал, ташаа” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын газар нутагт тагнуул хийхийг завдсан этгээдүүдийн тоо сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, 2017 онтой харьцуулахад 40-50 хувиар нэмэгдсэн гэнэ.

 

 

ОХУ тагнуулчаас ихээхэн болгоомжилж, хамгаалалтаа нэмэгдүүлж буй бол олон улс Оросын тагнуулч, хакеруудаас сэрэмжилж байна. АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын Засгийн газарт ажилладаг хакерууд олон улсад заналхийлдэг хэмээн буруутгасаар ирсэн.

 

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Орос хакерууд нөлөөлсөн, 2018 онд ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипаль охиных нь хамтаар Британид хордуулсан гэх хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан Оросын хоёр тагнуулчийг баривчлаад буй.

 

Экс тагнуулчийн хэрэгтэй холбогдуулан Их Британийн болон холбоотон 24 улс ОХУ-ын 100 гаруй дипломатчдыг нутгаасаа албадан гаргажээ. Уг асуудлаас болж ОХУ, Британи муудалцаж, зөрчилдөхөд хүрчээ.

 

АНУ-ын тусгай прокуророор удирдуулсан багийнхан Оросын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх баримт нотолгоог гартаа оруулсан гэдгээ мэдэгдэж, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр анхаарал сэрэмжтэй ажиллахыг Холбооны мөрдөх товчоонд илэрхийлжээ.

 

Гэхдээ дээрх хоёр хэрэгтэй ОХУ ямар ч холбоогүй гэдгээ Ерөнхийлөгч В.Путин олонтоо илэрхийлсэн ч тэдний байр суурийг өөрчилж чадаагүй юм.

 

Саяхан АНУ-ын Засгийн газар ирэх сард болох Европын холбооны сонгуулийн дүнд Оросын хакерууд нөлөөлж болзошгүй гэх сэрэмжлүүлэг гаргажээ.

 

Хүйтэн дайнаас хойш ОХУ, АНУ-ын харилцаа ингэж муудаагүй бөгөөд тагнуулч, кибер халдлагаас болж, дэлхийн хүчирхэг гүрнүүд дайсагнахад хүрээд байна. Хэдий хоёр улс дайсагнасан харилцаагаа эв зүйгээр шийдвэрлэхээр ПУТИН-ТРАМП нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан ч үр дүнгээ өгөөгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
putingui bol delhiin ornuud byr deeremchidiin gart oroh bailaa…odoo harin uls ornuud serj ehelj guilga guisaar baigaad baruuniihnii hool boldogoo tom jijiggui oilgoj ehelsen,,,,,manai mongol uls, tagnuuliin gazar, busaad abuud er ni yamar hemjeend baidag um boldoo, ayultai l baina shyy, neg l odor tusgaar tognoloo aldahvii , tordoo yadaj ulsaa geh hymyysiig l songoj baimaar baina daa odoo oorch hyseh um alga daa
2019-03-09
Манай тагнуулын байгууллага хэдэн тагнуул илрүүлсэн бол хятадын өчнөөн тагнуул байгаадаа монголд
2019-03-08
ААААА:
МАНАЙХ ХАРАНХУЙ ТОГООН ДОТРОО ХЭРЭЛДЭЖ ХЭМЛЭЛЦСЭЭР 30 ЖИЛ БОЛОХОД ДЭЛХИЙН ХАМГИЙН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ УЛС БОЛЖЭЭ.
2019-03-08
unshigch:
aguu tom gyrnyyd yneheer gogo, baharhmaar umaa. hen negnii bogs dolooj amidardag guilgachin ornuudiin huvi tavilan gutamshigtai. bid manjiin bogs dolooloo. tyvdiin bogsiig dolooj byyr 500 ilyy Jil bolj ner us gazar shoroogoo hyrtel tyvdeer nerlej byalduuchlav. oros ah, hyatad ah gej navsganaj gyilee. odoo 3 dahi, 4 doh horsh geed salbagnaad gyildej baina. ardchilal hynii erh geh mez hutsaj challaj guilga guisaar yag 30 Jil bolloo
2019-03-08
тэнэг хүнд хэлхэд:
хэ хэ аягүй бол чамаас ч залуу харагдаж байгаа даа чи нэг өөрийгөө толинд хардаа...
2019-03-07
ямар удирдагчтай улс нь сөөм сөөмөөр урагшилж алхам алхамаар хүчирхэгжээд ямар удирдагчтай улс нь comedy үзээд талцаж хэрэлдээд алд алдаар ухраад байдаг байна сонгууль өгье гэхээр сонголт байхгүй нөгөөл хэдэн бүлэглэл нийт иргэд дундаасаа сугалаагаар УИХ сонгож байвал яасан юм бэ
2019-03-07
Юу духахав:
Манайхан бас баривчлаад л байгаа
2019-03-07
zogs:
ene nuhur shig delhiin udirdagch dahin turuhgui bizee manaid iim huniig hulsuur ch bolov ajilluulah hereg bn
2019-03-07
энэ өвгөн зөнөж эхэлж байна хаа сайгүй дайсан тагнуулууд харагдаад л бусад ертөнцөөс өөрийгөө болон ард түмнээ тусгаарлаад зху нурах үед нэг иймэрхүү байж билээ
2019-03-07
тэнэг хүнд хэлхэд:
хэ хэ аягүй бол чамаас ч залуу харагдаж байгаа даа чи нэг өөрийгөө толинд хардаа...