Диснейн ээлжит бэлэг "Аладдин" киноны анхны трейлер цацагдлаа
2019-03-13

Уолт Диснейн кино компани 1992 онд дэлгэцнээ гаргаж байсан "Аладдины шидэт дэнлүү" хүүхэлдэйн киног гаргаж байсан юм.

 

 

Тус бүтээлээр дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болсноо тус компани өнгөрөгч онд зарлаж, зураг авалтаа эхлүүлсэн түүхтэй. 

 

Тэгвэл уг бүтээлийн анхны албан ёсны трейлер өчигдрөөс хамгийн их хэрэглэгчидтэй "www.youtube.com" сайт болон бусад сайтуудад байршсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Киноны гол дүр Аладдины дүрийг Мена Массуд бүтээсэн бол дурлалт бүсгүй, ер бусын үзэсгэлэнтэй Жасмины дүрийг Наоми Скотт бүтээжээ.

 

 

Харин шидэт дэнлүү дотор амьдрах, ид шидтэй бирдийн дүрийг холливуудын нэрт жүжигчин Уилл Смит бүтээсэн аж. Найруулагчаар, попын хатан хаан Мадоннагийн экс нөхөр Гай Ричи ажиллажээ. 

 

Энэхүү уран бүтээл ирэх тавдугаар сарын 24-нд АНУ, Канадад зэрэг нээлтээ хийнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин