Зам тээврийн осолд 18-34 насны эрэгтэй жолооч нар холбогдох нь их байна
2019-03-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2018 онд хүний амь нас хохирсон, хүнд, хүндэвтэр гэмтэл авсан зам тээврийн осолд 903 хүн холбогдсоны 769 буюу 85,2% нь эрэгтэй, 134 буюу 14,8% нь эмэгтэй жолооч эзэлж байгаа бөгөөд насны байдлаар нь үзвэл 18-34 насныхан 56% /504/-г эзэлж байна. Өөрөөр хэлбэл таван шинэ жолооч нарын нэг нь зам тээврийн осолд холбогддог ба монгол улсад бүртгэлтэй 1 сая 270 гаруй мянган жолоочийн 43,3%-ийг 18-23 насны жолооч бүрдүүлдэг боловч энэ насныхан зам тээврийн осолд холбогдох нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

 

Туршлагагүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь шинэ, залуу жолооч нарын зам тээврийн осол гаргах нийтлэг шалтгаан болж байна. Учир нь залуу жолооч нар шөнө оройн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсвэл үе тэнгийнхээсээ давж гарах, өөрийгөө дээгүүр тавьж онгирох зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргах эрсдэлтэй гэж үздэг.

 

Харин 45-аас дээш насныхан зам тээврийн осол гаргах нь бага бөгөөд замын хөдөлгөөнд оролцох туршлагатай, илүү болгоомжтой замын хөдөлгөөнд оролцдог гэж үздэг байна.

 

Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нийгмийн байдлыг үзвэл дийлэнх хувийг буюу 43,4%-ийг ажилгүй иргэд эзэлж байгаа бол 4,2% буюу хамгийн бага хувийг төрийн бус байгууллагын ажилтан эзэлж байна.

 

Хэрвээ таны хүүхэд, найз, ах эгч тань шинэ, залуу жолооч бол тэдэнд анхнаас нь замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох нь хичнээн чухал зүйл болохыг ойлгуулж, зөв дадал хэвшилд сургахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
пүүжгээтэй ажилгүй бацаан нар хаа сайгүй алчих гээл давхилдаж байна, энэ зун хичнээн пүүжгээтэй бацаан хүн алж өөрөө үхэх юм байгаан
2019-03-28