Жагсаал албадан тараасан асуудлаар мэдээлэл хийнэ
2019-04-01

09.00 цагт:

Барилгын салбарын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний зөвлөгөөн-2019" арга хэмжээ Сorporate convention centre-т зохион байгуулагдана. Холбоо барих утас: 88010867, 80189929

 

09:30 - 10:30 цагт

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Баянгол дүүрэг дэх Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

 

10.30 цагт:

 "Digital literacy for Mongolia" нээлтийн үйл ажиллагаа NOVOTEL зочид буудал 4 давхарт болно. Тус арга хэмжээн FACEBOOK компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж MOU зурах арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээнд Facebook компанийн Хонг Конг, Тайван, Монгол улсын олон нийтийн бодлого зохицуулах газрын дарга George Chen хүрэлцэн ирж оролцоно. 

 

11.00 цагт

Монгол Улсын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох АШУҮИС-ийн эмнэлгийн барилгыг хүлээж авах ёслолын ажиллагаа болно. Ёслолын үйл ажиллагаанд ЭМЯ, БСШУЯ төлөөллүүд болон БЗД-ээс сонгогдсон УИХ-н гишүүд, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл, Жайкагийн хүндэт төлөөлөгчид, АШУҮИС-ийн удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчид оролцоно.  Холбоо барих: 80016984

 

11:00 цагт

"Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх зүйт нийгмийн төлөө "Эрх чөлөө" хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж байгаагаа зарлана. Холбогдох утас: 9901-0291

 

11.00 цагт

Үндэсний мэдээллийн төвд Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас мэдээлэл хийнэ.


11:30 цагт

Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албадан тараасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

17:30-20.00 цагт

UBH центрийн 13 давхарт 1306 тоотод цахим мөнгө хэрэглэгчдийг дэмжиж, хөгжүүлэх чөлөөт уулзалт, өдөрлөг эхэлнэ. Утас: 86110828,  90228801, 80248897

Shuud.mn
Сонин хачин
Тар:
Тараах нь зөв. Дэмжээд бсн чинь худлаа шоучид бж
2019-04-02
зочин:
Гэр хороололын иргэдийг газаргүй орон байргүй болгосон хүн чинь Батүүл хүүтэйгээ нийлж хийсэн шүү дээ, Наад Батүүлээс газраа, байраа нэхээч ээ,
2019-04-01
Зочин:
ТАРААХ НЬ ЗӨВ, БАТҮҮЛ ХУЛГАЙЧ ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ЯДҮҮ ЗҮДҮҮ БАЙДАЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ХАРЖ ТЭДНИЙГ ТӨРИЙН ЭСРЭГ ТУРХИРЧ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ҮНЭН
2019-04-01
Тараах нь зөв нэг хулгайч хэсэг бүлэг луйварчдад төр засгийн шийдвэр нийцэхгүй бол жагсааж орилоно гэж солиороод байгаа новшнууд цаашлах нь ч багадна
2019-04-01