Ипотекийн санхүүжилтэд 162.6 тэрбум төгрөг олгов
2019-06-04

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны эхний 5 сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,309 зээлдэгчдэд олгоод байна.

 

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79  тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгосон байна. Цаашид дээрх 3 төрлийн  эх үүсвэрээс 2019 оны 6 дугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Shalguuraa namsgaachee! zeel avah geheer umnu n avsan baina geed uguhguy yum, umnuh zeelee tulchihuud baihad
2019-06-05
эрх мэдэлтнүүд ингэж худал мэдээлэл тараахаа болилдоо Ипотекийн зээл арын хаалгаар танил талаар хөөцөлдөж бүтэх бх жирийн ард түмэнд бол хэзээч бүтэхгүй энэ туйлийн үнэн шүү
2019-06-05
хаана хэнд ямар хүмүүст олгоод бгаан бээ энэ зээлээ ямар банкан дээр очсон Ипотекийн санхүүжилт байхгүй гэх юмаа ЖДҮ тэй адилхан танилтай эрх мэдэлтэй хүмүүс нь аваад бгаан бишүү
2019-06-05