Алдаатай бодлогоор шалгалт авсан "Шинэ эрин" сургуулиас хариуцлага нэхэв
2019-06-20
Гэрэл зургийг MPA.mn

 

“Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдаатай байсан талаар тус сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл өнөөдөр /2019.06.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

"Шинэ-Эрин" дунд сургуульд элсэхээр 1,250 орчим хүүхэд бүртгүүлж, өнгөрсөн Ням гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр 11:00 цагаас нийт 1,236 хүүхэд элсэлтийн шалгалтад оржээ. Гэвч шалгалтын бодлого буруу байсан учраас эцэг эхчүүд мэдээлэл хийхэд хүрчээ.

 

Эцэг эхийн төлөөлөл н.Энхбаяр “Хоёр жилийн турш шалгалтдаа бэлдсэн хүүхэд маань хоёр өдөр уйлж суулаа. Учир нь сургуулийнх нь шалгалтын материал алдаатай байсан. Шалгалт өгөөд гарч ирсэн хүүхдүүд материал алдаатай байсныг хэлснээр эцэг эхчүүд энэ асуудлыг нягтлан шалгаж сургуулийн захиргаанд хандахад алдаагаа мэдээгүй байсан. Сургалтын менежер Батаа гэдэг хүнтэй уулзахад эцэг, эхчүүдээс өргөдлийг нь хүлээн авсан.

 

Эцэг эхчүүд бид мэргэжлийн хүнээр, математикийн багшаар шалгуулахад шалгалтын материалын А вариантын 28, 40 дүгээр бодлого алдаатай байсан. Тодруулбал 40 дүгээр бодлогын зөв хариулт сонголтод байгаагүй. Мөн Б вариантын 40 дүгээр бодлогын хариулт байгаагүй. Ингээд нийт дөрвөн бодлого алдаатай байж таарсан. Сургуулийн захиргаанд дахин өргөдөл, гомдол гаргахад алдаатай бодлогууд буюу 3 онооны даалгаврыг хасаж, дүгнэхээр болсон. Ингээд нэг вариант нь 39, нөгөө вариант нь 38 бодлоготой болсон. Үүнээс улбаалан шалгалтын оноонд зөрүү гарсан учраас алдаагүй бодлогоор дахин шалгалт авахыг л бид хүсч байна” гэлээ.

 

Тус шалгалтад нийт 1200 гаруй хүүхэд хамрагджээ. Нэг сурагч бүртгэлийн хураамж 25 мянган төгрөг төлсөн бөгөөд нийт 31 сая 250 мянган төгрөг цугларсан тул шалгалт зохион байгуулахад хүрэлцэхүйц мөнгөн санхүү бүрдсэн. Гэтэл алдаатай бодлогоор шалгалт авч хүүхдүүдийг хохироосонд гомдолтой буйгаа эцэг эхчүүд илэрхийллээ.

 

“Шинэ эрин” сургууль нь Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн анхны сургууль аж. Анх БҮТ-өөс шалгалтын материалыг боловсруулдаг байсан бол 2018 оноос БСШУСЯ-эаас "Шинэ эрин" сургуулийн захиргааг шалгалтын материалыг боловсруулж, шалгалтыг бие даан зохион байгуулах эрхийг олгосон байна.

 

Тус сургуулийн удирдлагууд алдаатай бодлогоор шалгалт авсан атал буруугүй хүлээхгүй, хариуцлагаас зугтаж буйд харамсаж буйгаа хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байлаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Onigootoi um
2022-09-09
Хог л байшдээ, хогыг уутлаад л хаядаг биздээ иймхэн юманд ингэж хариуцлага алдаж байгаа юм чинь ирээдүйд бэлтгэх хүүхдэд юу заана гэхээс айдас хүрч байна, мөнгөө төлж хүүхдийнхээ ирээдүйгээр тоглоод юу гэхэвдээ гадуур боломжууд их бий шүү сайн судалцгаа
2019-06-20