Д.Эрдэнэбат: АН Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох саналыг хүргүүлж байна
2019-07-31

 

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

--Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа парламентын засглалыг бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох. Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах заалтыг тусгах заалтыг санал болгож байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шийдэх хэрэгтэй. Хэрвээ Ард нийтийн санал асуулга явуулахгүй аваас УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурьтай байна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтын ач холбогдол юу вэ?

 

-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох нь парламентын засаглалыг бэхжүүлнэ. Сонгодог парламентын засаглалын хуваарийг зөв хийх хэрэгтэй гэж АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 2015 онд өргөн барихдаа тусгаж байсан. 

 

-Ард нийтийн санал асуулга явуулахад цаг хугацааны хувьд амжих уу?

 

-Ард иргэд энэ хуулийг боловсруулахад ямар идэвхтэй оролцох вэ, нам нь яаж оролцох вэ гэдэг чухал. Ард түмэнтэй хийж байгаа гэрээ бол Үндсэн хууль. Гэтэл УИХ өөрийгөө ард түмэн гэж бодож болохгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ах дүү танил тал хамаатан саднаасаа сонгогдсон дибилнүүд ард түмний ерөнхийлөгчийг сонгоно гэж сэрүүн зүүдлэхээ больсон нь дээр байхаа.
2019-07-31
ан гэж дүүрсэн малууд хэдэн хулгайч хуйвалдаад ерөнхийлөгч болж бас самрах санаатай
2019-07-31
зочин:
Ард түмний ганц төлөөллийг УИХ-д авна гэдэг ямар санаа юм бол.
2019-07-31
Ард түмний сонгох сонгогдох эрхийг УИХ -ийн гишүүд та нар эдэлж, хязгаарлаж болно гэж үү?
2019-07-31