Хонгконг: Эрх баригчид хотоо сурталчлуулахаар жагсагчдад мөнгө төлжээ
2019-09-24

 

Хонгконгийн захиргаа олон сар үргэлжилж байгаа эсэргүүцлийн улмаас олон улслын хөрөнгө оруулагчдыг "үргээхгүй"-н тулд олон улсын хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулахад 944 мянган ам.доллар зарцуулсан талаар  South China Morning Post сонин мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн давалгааны шалтгаан болсон, сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг нэг мөр татаж байгаа талаар  Кэрри Лам мэдэгдсэн есдүгээр сарын дөрөвний өдрөөс эхлэн Хонгконгийг сурталчилах аяныг эхлүүлсэн байна. 

 

Хонгконгийн захиргаа АНУ, Их Британи, Герман, Франц, Канад, БНСУ, Япон улсын томоохон хэвлэлүүдээр "Хонгконг бизнес эрхлэхэд нээлттэй, таатай орчин хэвээр байгаа" гэсэн утга бүхий сурталчилгааны мэдээллүүдийг захиалан нийтлүүлжээ. 

 

Түүнчлэн олон улсын пиар компаниудад хотынхоо "имиж"-ийг сайжруулахад туслалцаа хүссэн ч эдгээр компаниуд бүгд татгалзсан гэж Ройтерс мэдээлсэн байна.

 

Ийнхүү Хонгконгийн захиргаа хотоо сурталчлуулахаар мөнгө зарцуулсан бол эсэргүүцлийн арга хэмжээний зохион байгуулагчид зунаас хойш 3,8 сая ам.доллар цуглуулан, Хонгконг дахь нөхцөл байдал, жагсагчдын шаардлагад дэлхий нийтийн анхаарлыг татах зорилгоор дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа, суртал ухуулгын шинжтэй мэдээлэл захиалсан гэж Ройтерс онцолсон байна. 

 

Тухайлбал, зургаадугаар сарын сүүлээр Осака хотноо болсон Их хорийн дээд хэмжээний уулзалтын өмнө барууны тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр G20-ийн орнуудад хандсан өргөх бичгийг төлбөртэйгээр нийтлүүлэхийн тулд сөрөг хүчнийхэн мөнгө цуглуулсан гэнэ.

 

Жошуа Вон: Хонгконг “цагдаагийн улс” болсон 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин