Турк: Цагдаагийн автобусыг дэлбэлжээ
2019-09-25

Туркийн өмнөд хэсэг дэх Адана мужид гар хийцийн бөмбөгөөр цагдаагийн автобус дэлбэлсэн хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэсрэх төхөөрөмжийг зам дээр байрлуулсан бөгөөд автобус Юреги дүүргээр явж өнгөрөх үед бөмбөг дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас бусад тээврийн хэрэгслүүд болон ойролцоох барилга гэмтсэн талаар гэрчүүд өгүүлжээ.

Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн цагдаа болон иргэн гэмтснийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хохирогчдын биеийн байдал тогтвортой байгаа гэж мужийн захирагч Махмут Демирташ мэдэгдсэн байна. 

Дэлбэрэлт болсон газар аврах албаныхан болон хууль сахиулагчид ажиллаж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин