Чили: Тасалбарын үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцэл ажил хаялтаар үргэлжилэв
2019-10-24

Чили улсад метроны тасалбарын үнийн өсөлтөөс үүдсэн жагсаал олныг хамарсан ажил хаялтаар үргэлжилсэн талаар Вести агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдпээлснээр Сантьяго хотын үйлдвэрчний эвлэл болон оюутнууд хамтран ажил хаялтыг зохион байгуулсан бөгөөд нийслэл болон бусад томоохон хотуудад олон мянган ажилтан хамрагдсан байна. Тэдний дунд боловсрол болон анагаахын салбарын ажилтнууд багтжээ.

 

Эргэн сануулахад, метроны үнэ нэмэгдсэний улмаас Сантьяго хотод 10 дугаар сарын 14-нөөс эхлэн эсэргүүцлийн жагсаал болж, улмаар эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид удаа дараа цагдаагийнхантай мөргөлдсөн юм. Эмх замбараагүй байдал Чили улсын бусад хотуудад ч өрнөн, улмаар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Пиньера нийслэл хот болон бусад хотуудад онц байдал тогтоож, метроны үнийн өсөлтийг цуцалсан ч эсэргүүцэл өнөө хэр нь намжаагүй байна. 

 

Дөрвөн центээс үүдэлтэй эсэргүүцэл

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин