АНУ-ын тагнуулын онгоцууд Солонгосын хойг дээгүүр нисчээ
2019-12-24

 

АНУ-ын Агаарын цэргийн хүчний Boeing E-8C тагнуулын онгоц Бүгд Найрамдах Солонгос Улс болон БНАСАУ-ын хилийн бүсэд нислэг үйлдсэн талаар цэргийн техникийн нислэгийг хянагч сервис болох Aircraft Spots мэдээллээ. 

 

Aircraft Spots мэдээлснээр онгоц 8,8 километрийн өндөрт ниссэн байна. Харин нислэг үйлдсэн тодорхой газар болон нислэгийн цагийн талаарх мэдээлэл гараагүй байна. Boeing E-8C нь БНАСАУ-ын зэвсэгт хүчин болон цэргийн техникийн хөдөлгөөнийг хянах техникийн боломжтой гэж шинжээчид онцолжээ. 

 

Дээрх нислэг үйлдэгдснээс хэдэн цагийн дараа өөр нэг тагнуулын онгоц болох Boeing RC-135W мөн л Солонгосын хойгийн орчимд ниссэн байна.

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр агаарын хөлгийн загвар, өндөр, хурдны мэдээлэл болон таних кодыг дамжуулахад ашигладаг транспондерыг асаан ниссэн гэнэ. Энэ төхөөрөмжийг тагнуулын нислэгийн үеэр ихэвчлэн унтраалттай явдаг аж.  Харин ийнхүү транспондерыг асаан ниссэн нь АНУ Хойд Солонгост дарамт үзүүлж, шинээр өдөөн хатгалга гарвал шуурхай илрүүлэн, хариу өгөхөд бэлэн байгаагаа харуулсан гэж Өмнөд Солонгосын шинжээчид таамаглаж байна. 

 

Дашрамд дуулгахад, БНАСАУ цуврал пуужингийн туршилт хийсний улмаас АНУ-ын  БНАСАУ-тай харилцах харилцаа хурцадсан. Үүний дараа энэ оны 11 дүгээр сараас эхлэн АНУ-ын Агаарын цэргийн хүчин Солонгосын хойгийн бүс нутагт тагнуулын нислэг хийх нь олширсон юм. 

 

Эргэн сануулахад, энэ сард Пхеньян Сохэ сансрын буудлаас хоёр "чухал туршилт" явуулсан гэж зарласан ч полигон дээр чухам ямар туршилт хийсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.  Эдгээр туршилтуудын үр дүнг Пхеньян АНУ-ын цөмийн аюул заналыг тогтоон барихад ашиглана гэж Солонгосын ардын армийн Ерөнхий штабын дарга Пак Чон Чхон мэдэгдэж байлаа.  Харин олон улсын шинжээчид хиймэл дагуулаас авсан зурагнууд дээр үндэслэн дээрх туршилтууд нь тив алгасах баллистик пуужин эсвэл сансрын зориулалттай пуужингийн шинэ хөдөлгүүрүүдийг туршсан байж болзошгүй хэмээн таамаглаж байв. 

 

Энэ сарын сүүлээр цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх хэлэлцээр дээр харилцан буулт хийх нөхцлийг боловсруулахаар Вашингтонд өгсөн Пхеньяны хугацаа дуусна. Пхеньяны "олгосон хугацаанд" ахиц гарахгүй бол БНАСАУ АНУ-д "зул сарын бэлэг өгнө" хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ үгний цаад утгын талаар тайлбар өгөөгүй юм.

 

Ким Жон Уны баруунд өгсөн морьтой сануулга

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нэр:
Маанаг юмдаа чи мулгуу юм
2019-12-25
zochin:
Ene bol shuud uduun hatgalaga! ANU bol uls ornuudyg samrana daa, samrana.
2019-12-25
Нэр:
Маанаг юмдаа чи мулгуу юм