Тайланд ТИТЭМ ВИРУСИЙГ эмчлэх эмний найрлагыг олжээ
2020-02-04

 

Тайландын эмч нар титэм вирусийн халдвар нь хүндэрсэн өвчтөнийг эмчилж чадсан талаар ТАСС мэдээллээ. Шинэ төрлийн титэм вирусийн үед хүний архагн хууч өвчин сэдэрдэг бөгөөд ялангуяа ахмад настнууд болон бага насны хүүхдүүдэд өвчин хүндэрдэг байна. Титэм вирусийн урьдчилан сэргийлэх тарилга байхгүй нөхцөлд ашиглаж байгаа вирусийн эсрэг эм бэлдмэлүүд үр дүн багатай байсан юм. 

 

Харин Тайландын эмч нар ханиадны эм болон ХДХВ өвчнийг эмчлэх вирусийн эсрэг эмийг тодорхой хувиар хольж, туршжээ.

 

Тодруулбал, Тайландын Хуахин хотод 71 настай өвчтөн шинэ төрлийн титэм вирусийн халдвартайгаар хүргэгдсэн бөгөөд эмч нар түүнд "Осельтамивир" эм болон ХДХВ-ийн эсрэг "Лопинавир" эмийг өгсөн байна.

 

Улмаар 48 цагийн дараа хүнд өвчний шинж тэмдгүүд алга болсон талаар эмч нар мэдэгдсэний дээр титэм вирусийн халдвар авсан, одоо биеийн байдал хүнд байгаа хүмүүст энэ эмчилгээг ашиглахад бэлэн байгаагаа онцолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Www.shuud.mn:
Dandaa shaatsan yum bichdeg teneg site
2020-02-11
Dandaa hud medee oruuldag site. Itgehiin argagui
2020-02-06