COVID-19: Уханиас ирсэн украинчуудыг 300 хүн хамгаална
2020-02-21

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Хятадын Ухань хотоо нүүлгэн шилжүүлсэн Украины болон бусад орны иргэдийг тусгаарлах Новые Санжары суурин дахь эмнэлгийг Үндэсний гвардын 300 алба хаагч хамгаална гэж Украины Ерөнхий сайд Алексей Гончарук мэдэгдсэнийг Regnum дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийнхан 24 цагийн туршид тухайн нутаг дэвсгэрт эргүүл хийх бол Үндэсэний гвардын өөр 100 алба хаагч нөөцөнд ажиллах гэнэ.

 

"Эмнэлэгт байгаа хүмүүстэй ярилцсан. Тэнд шаардлагатай бүх зүйлс байгаа. Объектыг хамгаалалтанд авсан, хүмүүс эмч нарын хяналтанд байгаа. Нөхцөл байдлыг Засгийн газар бүрэн хяналтандаа авсан" хэмээн Гончарук мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Украин улс шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж, чартер нислэгээр хоёрдугаар сарын 20-ны өдөр эх оронд нь авчирсан юм. Анхлаад онгоцыг Львовт буулгана гэж төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас онгоц товлосон газраа буулгүй хэдэн цаг агаарт эргэлдэж байв. Түүнчлэн Львовт ч өвчний голомтоос ирсэн хүмүүсийг хүлээн авахгүй гэж иргэд эсэргүүцэж байлаа. 

 

Улмаар, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг Новые Санжары тосгон дахь цэргийн эмнэлэгт тусгаарлахаар төлөвлөн сууринд авчирахад нутгийн иргэд  автобуснуудыг чулуугаар нүүлгэж байсан бол тусгаарлалтыг Полтав мужийн Новые Санжары тосгонд хийхээр болсныг сонссон Львовын эмч нар баярлан, Украины төрийн дууллыг дуулсан талаарх мэдээлэл гарч байлаа.

 

УКРАИН ба COVID-19: Эмх замбараагүй байдалд оролцсон 24 хүнийг баривчилжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
YANAA, UKRAIN, YAMAR DEBIL YIM BEE
2020-02-21