Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2020-03-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна.

 

2020 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн нутгийн зүүн хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэл зүйн хувьд сэдэлжүүлэх номууд бус сонгодог утга зохиолын номууд тархины үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлдэг хэмээн “Daily Mail” сонин мэдээлсэн байна. Сэтгэл санааны гүн хямрал, архаг өвчнөөр шаналж буй хүмүүст мэргэжилтнүүд Чарльз Диккенс, Лев Толстой, Жейн Остин нарын бүтээлийг уншиж сонирхохыг зөвлөж байна. Сонгодог бүтээлүүдийг нь унших нь сэтгэл хөдлөлийг чөлөөлж, төсөөллийг баяжуулж, амьд байгаагаа илүү мэдрэх боломжийг хүмүүст олгодог бөгөөд энэ нь аливаа өвчин, шаналлын шинж тэмдгүүдийг намжаах өндөр магадлалтай юм хэмээн Ливерпүүлийн их сургуулийн профессор Филипп Дэвис үзэж байна. Урам зориг өгч, сэдэлжүүлдэг номууд дээр дурдсан шиг нөлөө үзүүлдэггүй байна. Учир нь ийм төрлийн номуудыг унших нь хүнийг гунигтай бодлоос сатаарахад нь тус болж чаддаггүй аж. “Мэдээлэл хайж, түүнийгээ хурдан олох нь маш энгийн зүйл бол уран зохиолын ном унших нь өөрөө маш нарийн төвөгтэй үйл явц бөгөөд энэ үед хүний тархи ажиллаж эхэлдэг” хэмээн тэрбээр тайлбарласан байна.
2020-03-04