COVID-19: Индонез халдвартай хүмүүсийг эзэнгүй арал дээр тусгаарлана
2020-03-05


 

Индонезийн эрх баригчид Галанг арал дээрх дүрвэгсдийн хуаран байсан газрыг шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэх тусгай эмнэлэг болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар The Jakarta Post сонин мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан Индонезийн цэргийн командлагч, нисэх хүчний маршал Хади Тчахжанто Галанг арал дээр очсон байна. Энэ арал дээр 1979-1996 онуудад Вьетнамын дүрвэгсдэд зориулсан хуарангийн зориулалтаар ашиглаж байсан барилгууд үлдсэн тул эмнэлэг барихад тохиромжтой гэж үзсэн талаар тэрбээр мэдэгджээ. 

 

Түүнчлэн арал дээр хорио цээрийн төв ажиллах гэнэ. Эмнэлэгт нийтдээ 1000 өвчтөн хэвтүүлэх боломжтой болох бөгөөд энэ сард багтаан барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Тус улсад шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хоёр тохиолдол батлагдсан талаар гуравдугаар сарын хоёрны өдөр мэдэгдэж байв. 

 

COVID-19: Эрсдэлд өртөх аюултай 6 мэргэжил

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин