ВИДЕО: Хандивын 240 сая төгрөгийг зүрхний өвчлөлийн эмчилгээнд зориулахаар УОК шийдвэрлэв
2020-03-05

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. “Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг өнөөдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлэгч бүх хүнд Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт нэгдүгээрт, Монголд гуравдугаарт орж байна. Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалийн хоёр аппаратыг худалдан авч өгч байна гэлээ.

 

Түүнчлэн Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг  орыг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.

 

Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь 9 ортой юм. Тус нэгжийг байгуулсанаар зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийгддэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг УНТЭ-т мөн хугацаа алдахгүй, тасралтгүйгээр хийх боломж бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Хандив мөнгийг авлигачин эмнэлгийн дарганцар сайданцар нарт олгож болохгүй сонгууль пи ар байна даа
2020-03-06
Ene apparat 2 g bish 20 g avaa bhaa ternees bish iim untei bish
2020-03-06
Said:
Said ni emnelegiin bish khun yahav argagui medekhgui uy avkhaa
2020-03-06
Mask:
Uul ni mask ariutgaliin bodis ene ter l avaj taraamaar uym
2020-03-06
Amar odoo:
Ulaan tsagaandaa garjee
2020-03-06
Mungu ulaan:
Bolyoo khulgaichuud.
2020-03-06
Lalaruud uymaa:
Naadakh chini iim khandiv bish. Zoriulaltand ni zartsuul naad muu amisgaliin apprat chini iim untei ed bish
2020-03-06
зочин:
Хандивын мөнгийг зориулалтын дагуу ашиглаач ээ,,,Өрх, Дүүргийн эмнэлгийн эмч нар МАСК хүрэлцэхгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ хандиваас нэг маск өгсөнгүй
2020-03-06
Энэ төр эмнэлэг гэж шинээр барьсангүй, аль 1960, 70 оны монголын хүн ам 4, 5 дахин бага байх үед төлөвлөж баригдсан цөөхөн хэдэн эмнэлгүүдээр элээж байх шив дээ. Ганц нэг өрөө, тасаг тохижуулж бүтээн байгуулалт хийж түмний мөнгө,хандивыг гэгээн цагаан өдөр түмний нүдэн дээр хулгайлж байна даа.
2020-03-05
Амьсгалын аппарат 120 сая гэв үү? Үнэн л байгаа даа?
2020-03-05
Ene apparat 2 g bish 20 g avaa bhaa ternees bish iim untei bish