БНХАУ-д томоохон компаниуд үйл ажиллагаагаа сэргээлээ
2020-04-17

Хятадын томоохон компаниуд COVID-19 вирусийг амжилттай даван туулсны дараа үйл ажиллагаагаа бүрэн сэргээсэн талаар БНХАУ-ын Статистикийн  газрын төлөөлөгч Мао Шэньюн мэдэгджээ. 

 

"Жижиг , дунд бизнесийн байгууллагуудын тухайд ч үйл ажиллагаагаа сэргээж байгаа. Тэдгээрийн 80 гаруй хувь нь ажилаж эхэлсэн" хэмээн Ма Шэньюн мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Гэхдээ одоогоор захиалга багассан, эрэлт төдийлөн их биш зэрэг асуудалтай компаниуд тулгарч байгаа гэнэ. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл үүссэнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид татварыг бууруулах зэргээр үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Цар тахлын улмаас хөдөлмөрийн зах зээл дээр ихээхэн хүндрэл гарсныг Мао Шэньюн онцолсон байна. Тэр дундаа орон нутгийн улирлын ажилтнууд, их дээд сургууль төгсөгчид ажилгүйдэлд ихээр өртжээ. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлснээр гуравдугаар сард ажилгүйдлийн түвшин 5,9 хувь болсон нь өмнөх сарынхтай харьцуулахад 0,3 хувиар буурсан байна.

 

БНХАУ-ын Статистистикийн газрын мэдээлснээр, цар тахлын улмаас Хятадын эдийн засаг жилийн дүнгээр 6,8 хувиар буурчээ. Энэ нь 1992 оноос хойш тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.

 

Мөн энэ оны эхний улиралд үйлдвэрлэл жилийн дүнгээр 8,4 хувиар буурсан бол зөвхөн гуравдугаар сард гэхэд л 1,1 хувиар буурчээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09