Шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл аваарай
2020-05-01

 

“Хуульчийн Про Боно өдөр” арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл орон нутаг дахь шүүхийн төлөөлөл оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Иргэн Та шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх мэдээллийг 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар болон аймгууд дахь “Хуульчдын Про Боно өдөр”-т оролцож буй шүүхийн захиргааны ажилтнуудаас авах боломжтой.


Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин