Хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа
2020-05-18
Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-д COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэн эдгэрч өнөөдөр /2020.05.18/ эмнэлгээс гарч дараагийн шатны хяналтад шилжжээ.

 

Эдгээр гурван иргэний хоёр нь 19-20 настай оюутан бол нэг нь 53 настай эмэгтэй аж. Өвчтөнүүд 30, 34, 45 хоног эмчлүүлээд эдгэрчээ. 

 

Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 140 болж, үүнээс  24 хүн эдгэрээд байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
oyutnuud zaluu huuhduud hurdan hugatsaand edgereed garchinaa. Harin emch suvilagch nar maani haldvar avahgui baigaasai.
2020-05-18