Беларусын эсэргүүцэл: Эсэргүүцлийг дэмжиж буй элчин сайд ажлаа өгчээ
2020-08-25

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн олныг дэмжиж байсан Словакт суух Беларусын элчин сайд Игорь Лещеняг Лукашенко албан тушаалаас нь чөлөөлсөн талаар тус улсын tut.by портал мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан, Словакт суух элчин сайд Игорь Лещеня Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тайвнаар эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг дэмжиж байгаагаа наймдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж байсан аж. Улмаар тэрбээр наймдугаар сарын 18-ны өдөр огцрох хүсэлтээ гаргасан байна. 

 

Тэрбээр хоёр дахь дүрст мэдэгдэлдээ Беларусын эрх баригчдад хандан жагсагчдыг тамласан, зодсон бүхий л тохиолдлуудыг мөрдөн шалгахыг уриалж байв. 

 

Беларусын эсэргүүцэл: Зэвсэг агссан аав, хүү Лукашенко

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин