Үнэт цаасны зах зээлийн “тоглогч”-дыг бэлтгэнэ
2012-01-19

Монголын Хөрөнгийн Биржийн дэргэдэх сургалтын төв  2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээл сонирхогчдод системтэй мэдлэг олгох, иргэдийг энэ зах зээлд зөв оролцон жинхэнэ “тоглогч” болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг 50 гаруй удаа зохион байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд тус сургалтанд 1400 гаруй хүн суралцаж төгсөөд энэхүү зах зээлд ажиллах хүчний тоог нэмсэн нь цөөнгүй аж. Тэгвэл энэ жилийн хамгийн эхний сургалт 2012.01.23-ны өдрөөс эхлэх бөгөөд сургалтын бүртгэл явагдаж байгаа юм байна.  Тус сургалтанд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд, хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” нь ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээрээ зөвлөгөө авах боломжийг олгодог байна.
Shuud.mn
Сонин хачин