Дональд Трамп эрх мэдлээ шилжүүлэхэд бэлдэж байна
2021-01-08

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байден болон түүний захиргаанд эрх мэдлийг зохион байгуулалтай, аажмаар шилжүүлэх ажилд ойрын өдрүүдэд төвлөрч ажиллана гэж АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд ТрампТвиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

 

Үүний зэрэгцээ, цаашлаад улс төрийн кампанит ажлаа үргэлжлүүлнэ, харин одоо "эвлэрэл" хэрэгтэй байгааг онцолсон байна. Мөн түүний штаб нь сонгуулийн үр дүнг үгүйсгэж, санал хураалтыг шударгаар тоолуулахын тулд бүхий л боломжийг ашигласан гэж Трамп цохон тэмдэглэжээ. Трампын өгүүлснээр, энэ Америкийн ардчиллыг хамгаалах зорилготой байсан бөгөөд сонгуулийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болсон гэнэ. 

 

Түүнчлэн Трамп Капитолид болсон эмх замбараагүй байдал, хүчирхийллийг шүүмжлээд, барилгын аюулгүй байдлыг хангах, халдсан хүмүүсийг хөөн гаргах зорилгоор Үндэсний гвард болон Холбооны хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулахыг тушаасан хэмээн мэдэгдсэн байна. Хууль зөрчсөн хэн боловч хариуцлагад татагдаан гэж Дональд Трамп мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн лхагва гарагт Трампыг дэмжигчид Жозеф Байден ялалтын баталгаажуулах Конгрессын хуралдааны тасалдуулахын тулд АНУ-ын Конгрессын байр болох Капитолийн ордон руу дайрч, улмаар үймээн самуун үүсгэсэн юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Трамп Цагаан ордны гадаа цугларсан дэмжигчиддээ хандан мэдэгдэл хийсний дараа ийнхүү тэд Капитоли руу дайрсан байна. 

 

Үйл явдлын ТОЙМ: Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
zochin:
АНУ өндөр хөгжсөн ардчилсан орон гэдэг нь ХУДЛАА юм байна шүүдээ, Цагаан ордон, парламентыг танхимыг Трампын уриалсанаар гудамж нөхөдүүд будаа болгоочдээ, тэгсэн мөртлөө Венесуела, Беларус, Сирия зэрэг орны ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрдөггүй, шүүмжлэдэг шүүдээ, засаглалын систем нь боловсронгуй биш байна даа.
2021-01-08