М.Өлзийбат: Зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна
2021-02-14

 

Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат:

 

-Өнөө өглөө 04 цагт Дорнод аймгийн Халх гол сумын нутаг 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Монгол орны  баруун бүсийг газар хөдлөлтийн өндөр идэвхжилттэй бүс гэж дүгнэдэг. Тухайлбал, 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдож байсан.

 

Зүүн бүсийг  газар хөдлөлтийн идэвжил сул. Тодруулбал, 5 баллын бүсэд багтдаг. Гэхдээ 2019 он гарсаар, 2020 оноос эхлэн зүүн бүсэд газар хөдлөлт идэвхжил нэмэгдэж  байна. Жишээлбэл, 2020 оны долоодугаар сарын 04-нд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжиж байгааг судлаач хүний хувьд газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж холбогдох газруудад мэдэгдсэн.  2020 он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хүчтэй газар хөдлөлт 30 удаа тохиолдсон.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин