ТӨӨРӨГДӨЛ: АстраЗенека вакциныг хориглосон уу?
2021-03-13

АстраЗенека вакцин тариулсан сувилагч нас барсан тохиолдол Австрид гарч, улмаар Европын хэд хэдэн орон энэ вакциныг ашиглахаа түр зогсоосонтой холбоотой олон улсад өрнөсөн үйл явдлаас үүдэж манай улсын иргэдийн дунд багагүй шуугиан дэгдэв. Энэ вакциныг манай улс коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад ашиглаж байгаа тул иргэдийн анхаарал шинэ мэдээлэлд татагдах нь гарцаагүй. 

 

Гэвч харамсалтай нь зарим сайт болон нэр бүхий фейсбүүк хэрэглэгчид гадаад эх сурвалжийн мэдээллийг уншихдаа дутуу ойлгож, үүнийгээ буруу орчуулан бусдад түгээсэн нь иргэдийг багагүй сандаргаж, эргэлзээ үүсгэсэн тул SHUUD.mn зарим төөрөгдлийг арилгахад нэмэр болох үүднээс энэ мэдээллийг бэлтгэв. 

 

ТӨӨРӨГДӨЛ: АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫГ ХОРИГЛОСОН

 "АстраЗенека вакцинаас болж олон хүн нас барсан, тиймээс энэ вакциныг дэлхийн орнууд хориглосон" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ихээхэн тарав.  Үнэндээ вакцин тариулсны дараах гаж нөлөө хүндэрсний улмаас Европын хэд хэдэн орон вакциныг ХОРИГЛОХ БИШ  харин түр зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Европын зарим орнуудад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоов

Гэтэл энэ мэдээллийг англи болон орос хэл дээрх эх сурвалжууд дээрээс уншихдаа дутуу, буруу ойлгосноос болж ташаарч, энэ төөрөгдлөө олон нийтэд түгээсэн хэрэглэгчид олон байсны нэгийг энд жишээ татъя. 

Энэ хэрэглэгч мэдээлэл түгээхдээ хэд хэдэн илэрхий алдаа гаргажээ. 

1. "ДЭМБ нас баралтыг латал гэж үзэхгүй байна, иницидент гэж тодорхойлжээ".

Энд хэрэглэгч "латал" гэдгээр "lethality" буюу "нас баралт" гэх үгийг хэлсэн бололтой. Мөн түүний бичсэн "инцидент" гэх үг нь "болсон явдал", "тохиолдол" (shuud.mn: ихэвчлэн таагүй тохиолдол дээр ашиглагддаг) гэх утгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл ДЭМБ вакцинжуулалтын дараа гарсан нас баралт, вакцинжуулалтыг түр зогсоосон талаар мэдээлэхдээ "инцидент" гэж тодорхойлсонд ноцтой зүйл огт үгүй, "болсон үйл явдал, тохиолдол" гэсэн утгаар ашигласан хэрэг. 

 

2. ДЭМБ блоклох гэдэг ойлголт хэрэглэж байна, үүнийг оросууд "запрещение применения" гэсэн байна, өөрсдөө уншицгаа. ЭМЯ худлаа хэлээд байгаа шиг "түр хойшлуулсан" гэсэн үг үсэг алга 

 

Үнэндээ орос болон англи хэл дээрх албан ёсны эх сурвалжууд дээр ДЭМБ энэ вакциныг блоклох, "ашиглахыг хориглох" талаар үг үсэг байхгүй. Мөн олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа шиг "АстраЗенека вакциныг хүний аминд халтай" гэсэн мэдэгдлийг ДЭМБ огт хийгээгүй. Улс орнууд вакцины дараа хүн нас барсан тохиолдлыг бүрэн шалгаж дуустал түр хугацаанд л вакциныг зогсоосон талаарх мэдээлэл гарсан юм. 

 

3.  АстраЗенекагаас үдсэн нас баралтын шалтгаан нь суурь өвчин биш вакцин өөрөө гэдгийг нэг мөр зарлалаа! 

 

Энэ ч бүр хэтийдсэн туйлшрал, илт буруу мэдээлэл байв. ДЭМБ АстраЗенека вакцин нас баралтын шалтгаан гэж огт ЗАРЛААГҮЙ. 

Энэ ташаа мэдээллийг баталгаажуулах гэсэндээ ОХУ-ын РИА Новости агентлагийн мэдээний гарчиг бүхий зургийг оруулжээ. Ийнхүү оруулахдаа мөн л буруу орчуулан иргэдийг төөрөгдөлд оруулсан байна. 

Зураг дээрх гарчгийг үгчлэн орчуулвал "Европын холбооны хэд хэдэн оронд АстраЗенека вакцинаас татгалзсанд ДЭМБ хариу өгөв" гэсэн утгатай. 

 

Үнэхээр ДЭМБ Европын холбооны зарим оронд АстраЗенека вакцинаас түр татгалзсантай холбоотой байр сууриа илэрхийлсэн, гэхдээ нас баралтын шалтгаан вакцин гэж мэдэгдээгүй, харин ч албан ёсоор вакцинжуулалт болон нас баралт холбоотой гэх баримт байхгүй, вакцинаас татгалзсанд харамсаж байна гэх утгатай мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй холбоотой мэдээллийг та бүхэн ЭНД дарж унших боломжтой. 

 

Франц АстраЗенека вакцинаас татгалзахгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ganbat:
hiih ajilgui hun muulna, tur zasgaa muulna umhii orkuud vactsin hiilgehgui bol bolino biz dee neg ch gesen niigmiin shaar tsuurnu l biz
2021-03-15
Хийлгэхгүй:
хийлгэхгүй
2021-03-14
mnbvc:
bi austriad amidardag hudlaa bitgii amitan uimuul zugeer l shalgalt tsrenenhuu guai
2021-03-14
Zochin:
Bi Germand amidardag, end pfizer astra zeneca, bioNTech vaccinuud hiigdej bga, 7 honogiin umnuus Astra vaccinig hed honog hoishluulsan, 1deh buyu 3sarin 15 s butsaad hiigdeh bolno gej medeelsen
2021-03-14
Баавар:
итали улсад хориглосон биш хадгалалт буруу байсныг шалгаж дуустал хойшлуулсан гэсэн утгыг англи хэл муу мэддэг хүн байнаа чи
2021-03-14
irgen:
italid ochigdor horigloson
2021-03-13
Баавар:
итали улсад хориглосон биш хадгалалт буруу байсныг шалгаж дуустал хойшлуулсан гэсэн утгыг англи хэл муу мэддэг хүн байнаа чи