Лавров, Ван И: Ардчилал нэрийн дор дотоод хэрэгт оролцох нь байж болшгүй хэрэг

img

Орчин үеийн нөхцөлд дэлхийн удирдлагын олон асуудлаар Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тэр дундаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулахыг сайд нар уриалсан байна. 

 

"Дэлхийн гүрнүүд, нэн тэргүүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийг олон улсын эрх, түүн дээр тулгуурласан дэлхийн эмх журмыг хамгаалагчдад харилцан итгэл үзүүлж, тэдний төлөө зогсохыг уриалж байна. Дэлхийн улс төрийн үймээн самуун нэмэгдэж байгаа энэ үед даяаршлын тогтворттой байдлыг дэмжих ашиг сонирхлоор хүн төрөлхтний нийтлэг асуудлуудыг шийдэх шууд яриа хэлэлцээ хийхийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулахыг уриалж байна" хэмээн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн Сергей Лавров, Ван И нар улс орнуудад хандан "улс төрийн болон нийгэм эдийн засгийн салбарт, соёл урлаг, экологийн салбаруудад хүний эрхийг үндэснийхээ онцлогоор хамгаалах, хувь хүний бүх талын хөгжил, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх", мөн "хүний бүхий л эрхийг хангах тал дээр анхаарал хандуулж, хүний эрхийг хамгаалах сэдвийг улс төржүүлэхээс татгалзах"-ыг уриалжээ.

 

Мөн "тусгаар тогтносон орнууд хөгжлийн замаа бие даан тодорхойлох хууль ёсны эрхийг хүндэтгэх" шаардлагатайг Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар онцолсон байна. "Ардчиллыг түгээн дэлгэрүүлэх" нэрийн дор тусгаар улс орнуудын дотоодын хэрэгт оролцох нь байж болшгүй хэрэг" хэмээн мэдэгдэлд онцолжээ.

 

Энд дуулгахад, Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар Хятадын Гуйлинь хотод гуравдугаар сарын 22-ны өдөр уулзсан юм. Тэд энэ үеэрээ АНУ-тай харилцах харилцаа, НҮБ дахь хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар хэлэлцээ хийжээ. 

 

Лавров: ОХУ, БНХАУ үндэсний валютуудаараа тооцоо хийх хэрэгтэй

Хятад Европын холбоонд эсэргүүцэл илэрхийлэв

БНХАУ-ыг уйгуруудын эрхийг зөрчсөнийх нь төлөө ЕХ хориг тавина

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ardchilal gej er ny yu baisiim 30 jil ulsaa xulgailsanaa ardchilal gexgyi bol
2021-03-24
их удирдагч ч гэх шиг, соц үеийн жирийн л нэг нам төрийн тэргүүн бсан шүү, их удирдагч гэдэг чинь чингис хаан л бна өөр хэн ч биш
2021-03-23
Зочин:
Үнэхээр онигоотой та нар боддоо. 40 жил Монгол улсыг удирдсан их удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын бүх хөрөнгийг хураах гэсэн боловч түүнд хөрөнгө гээд байх юм юу ч байсангүй бүүр арга ядаад маршал цолыг нь П.Очирбат хурааж байлаа. Харин эсэргээрээ одоо түүний шагнал цолыг хураасан ардчилсан Очирбат болон Элбэгдорж Бат-Үүлтэн нараас бүх зүйлийг нь хурааж авбал Монгол улс сэп хийгээд санхүүгийн хямралаас маш хурдан гарна.
2021-03-23
их удирдагч ч гэх шиг, соц үеийн жирийн л нэг нам төрийн тэргүүн бсан шүү, их удирдагч гэдэг чинь чингис хаан л бна өөр хэн ч биш
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байн!!!
2021-03-23