Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 599 132 хүнийг вакцинжуулжээ
2021-04-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.10/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс энэ хугацаанд дархлаажуулалтын ажлыг 15 хоног хойшлуулсан. Хатуу хөл хорио дууссаны дараа үргэлжилнэ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 3697, орон нутагт 13253 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт 599 132 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Насны бүлгээр нь харвал, 

 

  • 18-19 насны 11800

  • 20-29 насны 117907

  • 30-39 насны 160166

  • 40-49 насны 125213

  • 50-59 насны 309110

  • 60-69 насны  163465

  • 70-79 насны 16675

  • 80-84 насны 2775

  • 85-аас дээш насны 1245

Shuud.mn
Сонин хачин