Энэ сарын 21-нд 50400 хүн тун "АстраЗенека" вакцин ирнэ
2021-04-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны  газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Ойрын хугацаанд хэчнээн тун вакцин татан авах вэ?

 

ЭМЯ-ны  газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Дөрөвдүгээр сарын 21-нд 50400 хүн  тун "Астра Зенека" вакцин ирэх мэдээлэл байна. 

 

-Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хэчнээн хүн бий  вэ? 

 

-Манай улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 638268 хүн вакцины эхний тунд хамрагдсан байна. Эмч, эмнэлгийн ажилчдад вакцины давтан тунг хийгээд эхлэсэн. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин