Тесла компани хүний амь хохирсон ослын талаар тайлбар хийв
2021-04-20

Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр АНУ-д Тесла компанийн цахилгаан машин осолдож, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ ослын талаар Тесла компани мэдэгдэл хийжээ. 

 

NBC агентлагийн дамжуулснаар, Техасд осолдсон Тесла цахилгаан машины авто жолоодлогыг асаагаагүй байсан гэж компани тайлбарласан байна. Энэ талаар компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгдсэн бөгөөд түүнчлэн тухайн үед машин бүрэн автомат жолоодлогын функцээр тоноглогдоогүй байсан гэдгийг онцолжээ. 

 

"Зам тээврийн осол болсон замын хэсэгт стандарт авто жолоодлогын хэвийн ажиллагаанд шаардлагатай замын тэмдэглэгээний гэрэлтүүлэг байгаагүй" хэмээн Тесла компани мэдэгджээ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Хьюстоноос хойд хэсэгт Тesla Model Y цахилгаан машин өндөр хурдтай явж байгаад мод мөргөн шатаж, дотор нь байсан хоёр хүн хоёулаа амиа алдсан байна. Аврагчид галыг унтраахын тулд 4 цаг, 120 мянган литр ус зарцуулжээ. Осол гарах үед жолооны ард хүн байгаагүй, нэг зорчигч урд талын зорчигчийн суудалд, нөгөө нь хойд суудалд суусан байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүлэмжийн хий ялгаруулдаг автомашинаа дуугүй үйлдвэрлэ. Цахилгаан автомашин зохихгүй.
2021-04-20