АНУ-д цагдаагийнхны эсрэг тайван жагсаал болж байна
2021-04-22

Өнгөрсөн жил өнгөт арьст эрийн аминд хүрсэн, цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг хэрэгт буруутгасны дараа цаашид цагдаагийн албыг шинэчлэхийг шаардсан иргэд Миннеаполисын төвд лхагва гарагийн орой цугларчээ. 

 

Цагдаагийн хэрэгтэй холбоотой шийдвэрийг танилцуулсаны дараа Миннеаполисын төвд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дээр дэлгүүрийн цонхнуудыг урьдын адил модон хаалтаар хаасан хэвээр байгаа гэнэ. Захиргааны барилгуудыг төмөр тор, өргөст тор бүхий бетон хаалтаар хаасан бөгөөд гэхдээ нөхцөл байдал тайван байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Эсэргүүцлийн арга хэмжээнд 100 орчим хүн оролцсон байна. 

 

Энд дуулгахад, Миннеаполисын тангарагтны шүүх цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг өнгөт арьст эрийг санамсар болгоомжгүйгээр хөнөөсөн хэрэгт буруутай гэсэн шийдвэрийг мягмар гарагт гаргасан юм. Шовин 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр өнгөт арьст эр Флойдыг баривчлах үедээ амьсгалыг нь боогдуулсан байна. Улмаар тухайн иргэн нас барсан бөгөөд Шовин болон Флойдыг баривчлахад оролцсон гурван цагдааг тавдугаар сарын 26-ны өдөр ажлаас нь халж байв. Флойдын үхэл АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдлыг үүсгэсэн юм. 

Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг буруутай гэж үзэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин