COVID-19: Энэтхэг хөл хориогоо сунгаж, улс орнууд тусламж үзүүлж эхлэв
2021-04-26

Энэтхэгт коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөр бүр олон мянган хүн амиа алдаж байгаа талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн. 

COVID-19: Эмнэлгийн оргүй, шарил ч чандарлаж амжихгүй болсон Энэтхэг

Энэтхэгт коронавирусийн халдварын шинэ тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байгаа тул Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотын эрх баригчид хатуу хөл хориог дахин долоо хоногоор сунгахаар болжээ. Өмнө нь, дөрөвдүгээр сарын 19-нөөс долоо хоногийн хугацаатай хөл хорио тавьсан байсан бөгөөд ийнхүү долоо хоногоор сунгаснаар тавдугаар сарын гуравны өдрийг хүртэл Энэтхэгийн нийслэл хатуу хөл хорионд байхаар болжээ.

 

Хөл хорионы үеэр хувийн компанийн бүхий л ажилтнууд гагцхүү гэрээсээ ажиллах ёстой, харин төрийн байгууллага болон "үндсэн үйлчилгээний нийлүүлэгчид" энгийн горимоор ажиллах аж. Хүнсний дэлгүүр болон эмийн сан нээлттэй, мөн хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг гэрт хүргэх үйлчилгээг зөвшөөрчээ. 

 

Улс орнууд тусламжийн гараа сунгав 

Энэтхэгт нөхцөл байдал нэн хүндэрч, "хүмүүнлэгийн сүйрэл " гэж хэлж болохоор болсон энэ үед АНУ Энэтхэгт нэн яаралтай тусламж үзүүлэхээр болжээ.

 

Цагаан ордны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, SARS-CoV-2 вирусээс сэргийлэх вакцины түүхий эд, эмнэлгийн тоног төхөөрөмж болон хамгаалалтын хэрэгслийг Энэтхэг рүү илгээхээр болсон байна.

 

Түүнчлэн олон улсын энэ дэмжлэгт Герман улс нэгдэхээ илэрхийлжээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн мэдэгдсэнээр Германы сайд нарын танхим Энэтхэгт яаралтай тусламж үзүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.

"Коронавирусийн халдварын улмаас танай улсад учирж буй аймшигтай зовлон шаналалтай холбоотойгоор Энэтхэгийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна" хэмээн Меркель мэдэгджээ. Түүнчлэн "Цар тахалтай хийх тэмцэл бол бид бүгдийн хамтын тэмцэл. Герман улс Энэтхэгтэй хамт байж, нэн яаралтайгаар тусламж үзүүлэхээр бэлдэж байна" хэмээн онцолжээ.

 

Энэтхэгт өдөрт л олон мянгаараа хүн насан эцэслэж, эмнэлгүүдийн ор дүүрч, шарил чандарлах газрууд ч ачааллаа дийлэхээ больсон энэ үед олон жилийн туршид сайнгүй харилцаатай байсан Пакистан улс ч тусламжийн гараа сунгахаа мэдэгдсэн байна. 

Пакистан улс Энэтхэг рүү уушгины хиймэл амьсгалын аппаратууд, хүчилтөрөгчийн аппарат, рентген төхөөрөмж, хувийн хамгааах хэрэгслүүдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нефтийн үйлдвэрийн хариугаа барих нь дээр бха наанадаж
2021-04-27
zochin:
Mongol tuslaxgui yum uu tag dulii dumbe orgiod. Esvel ogox xorongo mongiig ni nogoo xed ed bad xiichixsen yum uu. Ichij uxmeer yum
2021-04-26
Хятад Энэтхэг хоёр хүн амаа цөөлөөчээ.
2021-04-26