ЭМЯ: Халдварын 815 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ
2021-05-08

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэж авсан таатай мэдээллээр ЭМЯ мэдээллээ эхэллээ. 

 

Аюулгүй байдал, үр нөлөө, чанар өндөр зэрэглэлтэй юм байна гэдгийг ДЭМБ онцолжээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн зөвлөх бүлэг уг вакциныг 18 наснаас дээш бүх насныханд тарих зөвлөмжийг гаргасан байна.  Өнөөдрөөс  Веросэлл вакцин “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн бүхий л улсуудад хэрэглэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 39 орон энэ вакциныг хэрэглэж байгаа юм.

 

Архаг суурь өвчтэй иргэдийг Улсын I II III эмнэлэг дээр тусгайлан цэг гарган хамруулж байгаа юм байна. 

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 815 тохиолдол бүртгэгдэж,  манай улсын нийт батлагдсан тохиолдол 44 016 болжээ. Үүнээс Улаанбаатарт хотод 711, хөдөө орон нутагт 99 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 7 хүн халдварын хүндрэлээс нас баржээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ondor nastan eh:
hol horoich ee
2021-07-04
Um Ma Ni Bad Mi Hum
2021-05-08