МАН-ын санал худалдан авах ажиллагаа
2021-05-12

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 12 хоног үлдлээ. МАН, АН, ХҮН гэсэн намуудын өрсөлдөөн мөдхөн эхэлнэ. Сонгуулийн сурталчилгааны өмнөхөн МАН-ынхан эрх баригч эрхээ ашиглан мөнгө тараах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Засгийн газар тэтгэмж, урамшуулал нэрээр мөнгө тараасан бол энэ удаа УИХ ахмадуудад хайр халамжаа үзүүлэх нь.

 

 

Тэтгэврийн зээлгүй байсан 194 мянган ахмад, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган өндөр настанд  216 тэрбум төгрөгийг  олгохоор эрхийн бичиг тарааж эхлэв. Засгийн газар хөл хорионы тэтгэмж, вакцины урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлж байв. Цар тахлын үед бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн дүрэм журмаа баримталсан гэсэн үг. Харин ахмадуудад бол өөр ажиллагаа явагдаж байна. Нэг сая төгрөгийн эрхийн бичиг тараах нэрээр тэднийг сум хороонд нь цуглуулж, нэлээдгүй явдал суудал болж байна. “Эрхийн бичиг тараана, дараа нь мөнгөтэй болгоно” гээд хэлчихсэн учраас ахмадууд бүгд хороогоо зорьсон. Мэдээж бөөгнөрөл үүссэн, вакцинд бүрэн хамрагдаагүй халдвар авах, хүндрэх хамгийн эрсдэлтэй бүлэг байтал тэднийг очерлуулах ажлыг төр хийлээ. Эндээс хэд хэдэн асуулт гарна. Яагаад ахмадуудад хөл хорионы хүнд хэцүү цагт мөнгийг өгөөгүй вэ? Мөн вакцины урамшуулал, хөл хорионы тэтгэмж шиг яагаад ахмадуудын тэтгэврийн дансанд шууд сая төгрөгийг шилжүүлж болоогүй юм бол?

 

Үнэндээ энд гайхаад байх зүйлгүй, сонгууль гэсэн ганцхан шалтгаантай. МАН-ынхан сонгуулийн өмнөхөн ахмадуудын саналыг худалдан авах ажиллаага зохион байгуулж буй гэж хэлж болно. Ахмадуудын дансаар шилжүүлээд шийдчих ажлыг 500 сая төгрөг зарлагадан байж, цаас хэвлүүлэн иргэдэд биечлэн тарааж байна. Сая төгрөгийн эрхийн бичиг “манай намд саналаа өгөөрэй” гэсэн дагалдах хүсэлттэй яваа нь ойлгомжтой. Товчхондоо МАН-ын сонгуулийн хөзөр гэсэн үг.

 

Байгалийн баялгаас иргэн бүр эрх тэгш хувь хүртэх ёстой ч монголчууд чаддаггүй. Аливаа нэг сонгуулийн өмнө санал авах арга болгон ашиглаж, иргэдэд багахан амсуулдаг. Гэхдээ бүгдэд нь бус, зорилтот бүлэгт. Өөрөөр хэлбэл саналаа өгөхгүй байж болзошгүй хүмүүсийг татах, нөгөөтэйгээр найдвартай саналаа өгөх иргэдийг баталгаажуулах замаар мөнгө тараадаг. Ийм л замаар МАН сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн ахмадууд сая төгрөг өгөхөөр зэхэж байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нд эхэлнэ. Харин ахмадуудын мөнгө энэ сарын 21-нээс орно. Хардах хангалттай үндэслэл эндээс харагдана.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Hogiin batlamj tsaas hevleh yamar shaardlaga bna aa. Buun urgui zardal. Tsaas hevlej mungu ideh don shuglesen hulgaichuud.
2021-05-12
Анхнаасаа л 5 сард гэсэн ш дэ гайхаад бх юу бна
2021-05-12
Зочин:
Ингэж л татварын мөнгө үргүй зардалд зарцуулагдаж байна даа. Ийм байхад энэ улс яаж хөгжих вэ дээ
2021-05-12
Зүгээр л дансанд нь хийчих юмыг ингэж л бидний татварыг хувааж идэж байгаа хүүрнүүд дээ энэ хүүрийнсүгнүүүүүүүүүд shit
2021-05-12
Тэр ГХЯ ны сайд гэсэн үү нэг будмал хүүхэлдэйгийн хувийн комрани гээ биз дээ. 119 саяаар хийх цаасыг 560 саяаар хийсэн наад хүүхэлдэйгээ яаах гэж бн эрхэм ЕС аа айн?
2021-05-12
Иргэн:
Баттулга юу ч бодолгүй ахмадуудын зээлийг тэглэсэн үү ???
2021-05-12
Z:
Dansruu n hiivhiheldee.Teneg yumnuus
2021-05-12
Ер нь нэр төдий зардал ихтэй сонгууль хийж яадаг юм. Хэн хүчиндэж гарах нь тодорхой болчихлоо.МАНгарууд хүсээд байгаа МАНгасаа шууд ерөнхийлөгч болгочих
2021-05-12