АНУ: Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс амны хаалтгүй явж болно
2021-05-14

Пүрэв гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенски амны хаалт зүүх шаардлагын талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна. 

 

Түүний өгүүлснээр, "вакцинд бүрэн хамрагдсан бол барилга дотор болон задгай талбайд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцож, зарим тохиолдолд амны хаалт зүүхгүй, хүн хоорондын зай барих шаардлагагүй" гэнэ. Өнөөгийн баримталж буй зарчмын дагуу нэг дор цугларсан бүх хүн вакцинд бүрэн хамрагдсан бол амны хаалтгүй байх боломжтой гэдгийг тэрбээр онцолжээ. 

 

Харин нийтийн тээвэр, онгоц, онгоцны буудал, галт тэрэг, эмнэлэг, ахмадын асрах байр, хорих газар, орон гэргүй хүмүүсийн асрах газарт очихдоо хүн бүр амны хаалт зүүх шаардлагатай юм байна. Одоогоор Калифорнид вакцин тариулсан хүмүүс олон хүнтэй газраас бусад гадаах орчинд амны хаалт зүүхийг шаардахгүй байгаа юм.  

 

АНУ ийнхүү амны хаалт зүүх журмаа өөрчилсөн бол Румын нэг мөр цуцалж байна. Тодруулбал, тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гудамжинд зайлшгүй амны хаалт зүүх журмыг цуцлах аж. Гэхдээ зах, үзэсгэлэн худалдаа, нийтийн тээврийн зогсоолууд дээр хүмүүс урьдын адил амны хаалт зүүх шаардлагатай гэнэ.  Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд гадаа талбайд спортын арга хэмжээнүүд зохион байгуулахаар болсон бөгөөд нийт багтаамжийн 25 хувьтай тэнцэх хэмжээний үзэгчдийг оруулахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бас нэг шинэ өвчин гарсан
2021-05-14
ази европод байгаа ану цэргүүдийн дунд тархи гэмтээдэг айхтар халдварт өвчин гарч 130 хүн өвчилжээ
2021-05-14
Зочин:
дэлхийн бүх улс орнууд хурдан дотооддоо халдваргүй ковидгүй болоосой.
2021-05-14
бас нэг шинэ өвчин гарсан