Вакцинд хамрагдсан иргэдэд зориулсан сугалааны 1 сая долларын азтан тодорчээ
2021-05-27

АНУ-ын хоёр мужид коронавирусээс сэргийлэх вакцинд оршин суугчдыг өргөнөөр хамруулахын тулд өндөр хонжвортой сугалаа зохион байгуулж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байлаа. 

Улс орнуудын дархлаажуулалтын урамшуулал болон албадлагын аргууд
 

Охайо мужийн эрх баригчдын санаачилгаар зохион байгуулсан, коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд зохион байгуулж буй сугалааны анхны ялагч нь тус мужийн оршин суугч Эбигейл Бугенске болжээ. Тэрбээр нэг сая долларын шагнал хожсон гэж CNN мэдээлсэн байна. Сугалааны журам ёсоор 2,7 сая хүн бүртгүүлсэн бөгөөд дараагийн хонжворыг зургадугаар сарын зургааны өдөр тодруулах аж.

 

Хонжворт сугалаа явуулах талаар тус мужийн захирагч Майк Девайн тавдугаар сарын дундуур зарлаж байлаа. Сугалаа зохион байгуулах зархдлыг цар тахлын нөхцөлд улс орны эдийн засгийг тэтгэх холбооны багц арга хэмжээний хүрээнд хүлээн авсан хөрөнгөөс гаргажээ. Сугалаанд оролцох хүмүүс Охайо мужид оршин суудаг, 18-аас дээш насныхан байх бөгөөд вакцины нэг тунг хийлгэсэн байх ёстой аж. Түүнчлэн тус муж сурагчдын дунд ийм сугалаа явуулж байгаа юм. Сугалааны ялагч мужийн их дээд сургуулийн төлбөр хожих юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин