Мэргэжлийн хяналт: Хоолны газрууд заалаа нээвэл арга хэмжээ авна
2021-06-24

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг заалыг хааж, зөвхөн хүргэлтээр үйлчилж буй. УОК-оос энэ зохицуулалтыг 10 хоногоор сунгаж, 07 дугаар сарын 05 хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин УОК-ын энэ шийдвэрийг ААН-үүд эсэргүүцэж, өнөөдрөөс мэдэгдэл гаргаж эхэллээ. ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан заалаар үйлчилнэ гэдгээ мэдэгдэж, нийгмийн сүлжээнд давалгай үүсгээд  байна. Бид энэ тухай энд мэдээлсэн.  Ингэж мэдэгдсэн зарим аж ахуйн нэгжид, тухайлбал Мисо рамены газарт мэргэжлийн хяналтын байцаагч нар очиж, зөвшөөрлийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлсэн тухай олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэллээ.

 

 

Энэ талаар бид НМХГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Манайх тогтмол хяналт шалгалт хийж байгаа. Яг тухайн газарт байцаагч очсон үгүйг мэдэхгүй. УОК-оос хоолны газруудыг заалаар үйлчлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг зөрчиж, заалаар үйлчилбэл мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцлага тооцно. Зөрчлийн хуулиар торгох, үйл ажиллагаа нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн ААН-үүд өөрсдийн эрх ашгийн төлөө нэгдэж, УОК-т албан ёсоор хандах шаардлагатай аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин