Берлин: Тахлын үеийн арга хэмжээг эсэргүүцсэн 500 хүнийг баривчилжээ
2021-08-02

Германы нийслэл Берлин хотод ковидын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ болон вакциныг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж, улмаар цагдаагийнхантай мөргөлджээ.

 

DW агентлагийн мэдээлснээр, Querdenker (Стандарт бус сэтгэгчид) хөдөлгөөнөөс зохион байгуулсан хэд хэдэн жагсаалыг хориглосны дараа наймдугаар сарын нэгний өдөр 2000 гаруй хүн Шарлоттенбург дүүрэгт цугларан, улмаар цагдаагийнхантай зөрчилдөж эхэлжээ. 

 

Энэ үеэр хэсэг хүмүүс цагдаагийн хаалтыг давах гэж оролдсон байна. Улмаар үймээн үүсч, цагдаагийнхантай мөргөлдөж, эсэргүүцэгчдийг олноор нь саатуулжээ. Энэ үеэр нулимс асгаруулагч хий ашигласан гэж DW агентлаг мэдээлсэн байна. Цагдаагийнхны мэдээлснээр, ням гарагт болсон үймээний үеэр 500 хүнийг саатуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин