Талибууд Афганистанд гадаад валют ашиглахыг хориглолоо
2021-11-03

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн иргэдээ гүйлгээнд гагцхүү үндэсний валют афганиг ашиглахыг уриалжээ. Энэ талаар түр засгийн газрын Мэдээлэл, соёлын дэд сайд Забихулла Мужахид Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, зөвхөн үндэсний валют ашиглах журмыг зөрчсөн этгээдүүдийг шүүхээр шийтгэх гэнэ. "Гадаадын валют ашиглах нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, эндээс үүдсэн алдагдал иргэн бүрт тусна" хэмээн Мужахид мэдэгджээ.

 

Өмнө нь тэрбээр Афганистаны шинэ засгийн орлогын гол эх үүсвэрүүдийн талаар мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр, татвар, гаалийн татвараас орлого олох бөгөөд цаашлаад ашигт малтмалын олборлолтоос орлого олохоор төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-11-13