Ливанд вакцин тариулаагүй хүмүүст зориулж хөл хорих цаг тогтоожээ
2021-12-17

Ливанд коронавирусийн вакцины нэг ч тун тариулаагүй хүмүүсийг үдэш, шөнийн цагаар гэрээс гаргалгүй, хөл хорих цаг тогтоохоор болжээ. Энэ журам 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж Ливаны Дотоод хэргийн яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 19.00-06.00 цагийн хооронд хөл хорих цаг үйлчлэх аж. Ингэснээр Ливаны вакцин тариулаагүй иргэд олон нийтийн газарт болох зул сарын болон шинэ жилийн баярт оролцох боломжгүй болж байгаа юм.

 

Энэ шийдвэр нь тус улсад омикрон штаммын халдвар илэрсэнтэй холбоотой аж. Ливанд Африкийн улсаас ирсэн хоёр хүнээс коронавирусийн омикрон хувилбар 12 дугаар сарын 11-ний өдөр илэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин