2021 оны шилдэг ухаалаг утсыг нэрлэжээ
2021-12-21

Android Authority порталын редакци 2021 оны шилдэг ухаалаг утаснуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг Google Pixel 6 гар утас тэргүүлсэн байна. 

 

Редакцийнхны онцолсноор, ердөө 600 долларын үнэтэй  Pixel 6 гар утас нь илүү үнэтэй Pixel 6 Pro утастай бараг адил хүчин чадал, ажиллагаатай гэнэ. "Ямар ч эргэлзээгүйгээр, үнэ чанарын харьцаагаараа 2021 онд гарсан шилдэг утсаар Google Pixel 6-г нэрлэж байна" хэмээн бичжээ.

 

Жагсаалтын хоёрдугаарт Samsung Galaxy S21 Ultra орсон бөгөөд энэ нь тухайн компани санал болгож чадах "сайн бүхнийг багтаасан" ухаалаг утас гэж редакци үзсэн байна.Харин гуравдугаарт, Рixel 6 Pro, Galaxy Z Fold3 ухаалаг утаснууд оржээ. Тавдугаарт Apple компанийн хоёр гар утас болох iPhone 13 болон 13 Pro Max бичигдсэн байна. Мөн энэ жагсаалтыг гаргасан редакцийнхан Apple  компанийн 2021 онд гаргасан загварууд нь өмнөх оны загваруудаас нэг их ялгагдахгүй байгааг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин