Хятадын Шиань хотод 52 тохиолдол илэрч, хотод бүхэлд нь хөл хорио тогтоов
2021-12-23

Хятадын Шэньси мужийн Сиань хотод коронавирусийн дэгдэлт гарсантай холбоотойгоор хотын бүх хүн буюу 13 сая оршин суугчийг хөл хорионд оруулжээ. Энэ талаар CNA агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 22-ны өдөр Сиань хотод коронавирусийн халдварын 52 тохиолдол шинээр илэрч, 12 дугаар сарын есний өдрөөс хойш нийт тохиолдол 143-д хүрсэн байна. 

 

Улмаар 12 дугаар сарын 23-ны пүрэв гаригийн шөнө дундаас эхлэн хөл хорио тогтоохоор болсон бөгөөд Сиань хотын айл өрх бүр долоо хоногт хоёр удаа өрхийн нэг гишүүнээ шаардлагатай хүнс бусад зүйлсийг худалдан авахуулахаар гэрээсээ гаргаж болох гэнэ. Мөн хотоос гарахыг хориглосон, гарах шаардлагатаөй бол "онц шаардлага гарсан" гэдгийг батлах баримт бичиг үзүүлэх ёстой аж. 

 

Хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор хот хоорондын автобусны өртөөнүүд хаагдаж, хотоос гарах хэсэгт хяналт шалгалтын цэгүүдийг байршуулсны дээр нислэгүүдийн 85 хувийг цуцалжээ. Үүнээс өмнө, Сиань хотын бүх дунд сургуулиудын хичээлийг зогсоосон байна. Түүнчлэн супермаркет, хүнсний дэлгүүр, эмнэлгийн байгууллагуудаас бусад бүх байгууллагыг хааж, ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг уриалжээ. 

 

2019 оны сүүлээр коронавирусийн анхны тохиолдол илэрч байсан Хятадад энэ жил бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага халдварын тохиолдол илэрч байгаа юм. Өдөрт шинээр илрэх халдварын тохиолдол 100-аас бага бүртгэгдэж байгаа. Гэсэн ч тус улсын эрх баригчид огт халдвар гаргахгүй байх бодлого баримталж байгаа тул хил дээр хатуу хязгаарлалт тавьж, халдвар илэрсэн бүс нутгуудад хөл хорио, урт хугацааны хязгаарлалтууд тогтоосоор байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-14