Омикрон хувилбараас сэргийлэх вакциныг үйлдвэрлэж эхэлжээ
2022-01-12

Германы BioNTech эмийн компани болон түүний Америкийн бизнес түнш Pfizer компани коронавирусийн омикрон халдвараас сэргийлэх вакцин үйлдвэрлэж эхэлжээ. Энэ талаар Германы компанийн хамтран үүсгэн байгуулагч Угур Шахин мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна. 

 

"Гуравдугаар сар гэхэд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд бэлэн байхаар тооцоолон үйлдвэрлэлээ эхэлж байна. Зохих байгууллагаас зөвшөөрөл авмагц зах зээлд нийлүүлнэ" хэмээн Шахин мэдэгдээд энэ сарын сүүлээр вакцины эмнэлзүйн туршилт эхэлнэ гэж онцолжээ.

 

Үүнээс өмнө, Америкийн Пфайзер компанийн ерөнхий захирал Альберт Бурла CNBC телевизэд ярилцлага өгөхдөө "айдас, эрсдэлтэйгээр" үйлдвэрлэлээ эхлүүлсэн хэмээн онцолж байв. Омикрон хувилбарын эсрэг вакцин шаардлагатай эсэх мөн энэ вакциныг хэрхэн ашиглах талаар одоогоор мэдэхгүй байгаа гэдгээ Бурла хэлсэн ч "бид аливаад бэлэн байна" хэмээн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин