Британи Европын зүүн өмнөд хэсэгт сөнөөгч, хөлөг онгоцууд байршуулна
2022-02-08

Их Британи Зүүн Өмнөд Европт Хатан хааны агаарын цэргийн хүчний "Тайфун" сөнөөгч онгоцууд, Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудыг байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Таймс сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. 

 

"НАТО-ийн холбоотнууд дорнод чиглэлд холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хүч ихээр илгээхээр тохиролцсон. Беларусьт Оросын цэргийн хүч нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмэлт дэмжлэг өгөхийг Латви, Эстонийн Гадаад хэргийн сайд нар уриалсан юм" хэмээн Жонсон мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Британи Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж байгаагийн дээр Эстонид НАТО-ийн хүчний Британийн удирдсан цэргийн хүчийг бэхжүүлэхээр бэлтгэж байгааг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин