Л.Амар: Зээлийн хүү буурч, түүхэн доод түвшинд хүрсэн
2022-03-01

 

Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгааг танилцуулж байна. 

 

Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "2021 онд банкны салбарт амжилттай жил боллоо. Төр засагтай хамтарч хэрэгжүүлсэн ажлын байрыг дэмжих зээлийг өөрийн эх үүсвэрээр олгосон нь банкны салбар, нийт эдийн засгийг сэргээхэд өндөр ач холбогдолтой байлаа. 

 

2020 оны эцэс гэхэд нийт эдийн засаг дахь зээл зогсонг байдалтай, эдийн засгийн цусны эргэлт нь гацсан байсан. 2021 онд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнээр зээл сэргэсэн. Ингэснээр эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй гарах боломжийг бүрдүүлж өгсөн. Зээлийн хүү буурсан. Энэ нь түүхэнд доод түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл, жилийн 14.3 хувь, сарын 1.19 хувь болж буурлаа. 

 

Ерөнхийдөө банкны салбар эерэг дүр зурагтай байна. Харамсалтай нь төрийн зээллэг маш их чанаргүйдэлтэй байгаа. Үүнийг Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй 2021 тайлан”-аас харах боломжтой. Уг тайланд зээл авлага, барагдуулах үзүүлэлтээр 190 орноос  150–д байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өрсөлдөх чадварыг хамгийн их хойш нь татаж байгаа үзүүлэлт юм" гэж мэдээллээ.

 

 

М.Насан

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүү яаж буурсан бэ ?. Цалингийн зээл бизнесийн зээл өмнө нь ямар байсан 17 оос дээш хэвээрээ л байсан даа.
2022-03-01