Израиль, Герман улс иргэдээ Приднестрийг нэн даруй орхихыг уриаллаа
2022-04-29

Израиль, Герман улс иргэдээ Приднестрийн бүгд найрамдах улсыг нэн даруй орхихыг уриалсан талаар ВВС агентлаг мэдээллээ. 

 

"Приднестрийн бүс нутагт  аюулгүй байдлын нөхцөл алдагдаж байгаа, энд амьдарч буй Израилийн иргэдэд Гадаад хэргрийн яам тусламж үзүүлэх боломж хязгаарлагдмал тул Израилийн иргэдийг аль болох түргэн хугацаанд Приднестрийг орхихыг уриалж байна" хэмээн Молдав дахь Израилийн элчин сайд Йоэль Лион мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн ойрын үед Приднестр рүү зорчих гэж байгаа иргэдийг аяллаа хойшлуулахыг зөвлөжээ. 

 

Германы Гадаад хэргийн яам ч мөн иргэддээ хандан анхааруулга гаргасан байна. "Приднестрт нөхцөл байдал муудсан. Үүнтэй холбоотойгоор Приднестр рүү зорчихгүй байхыг зөвлөж байна" хэмээн Германы Гадаад хэргийн яамны цахим хуудсан дээрх мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн Израилийн адилаар, байдал хурцадсан нөхцөлд иргэддээ тусламж үзүүлэх боломжгүй тул Приднестр рүү зорчихгүй байхыг анхааруулсан байна.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Приднестрийн Улсын аюулгүй байдлын яамны барилгад дэлбэрэлт болсны дээр "Маяк" радиотелевизийн төвийн цамхаг дэлбэрсэн юм. Эдгээр хэргийг ОХУ-ын тусгай албад гүйцэтгэсэн гэж Молдавын тал буруутгаж байгаа бол Украин Оросыг Приднестрээр дамжин халдах гэж байна хэмээн хардаж байгаа аж. 

 

Молдав дайны ирмэг дээр ирэв үү 

Приднестр бол 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. Приднестрийн Бүгд Найрамдах Улсад 460 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Оросын иргэншилтэй байдаг аж.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин