Блүмберг: ЕХ-ны газрын тосны хоригийн улмаас ОХУ 22 тэрбум долларын алдагдал хүлээнэ
2022-05-31

Европын холбоо Оросын газрын тосонд хэсэгчилсэн хориг тавих шийдвэр гаргаж, энэ хоригт Оросын нийт экспортын гуравны хоёр нь багтахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

ОХУ-ын эсрэг хориг: Газрын тосонд хэсэгчилсэн хориг тавьж, Сбербанкийг SWIFT-ээс салгав

 

Европын холбооноос тавьсан энэ хоригийн улмаас ОХУ 22 тэрбум доллар орчим алдагдал хүлээнэ гэж Блүмберг мэдээлжээ. Гэхдээ Унгар, Словак, Чех зэрэг орнууд руу "Дружба" газрын тосны хоолойгоор нийлүүлэх газрын тосноос жил бүр 10 тэрбум доллар олох боломжтой гэж Блүмберг агентлагийн шинжээчид тооцоолсон байна.

 

ЕХ Оросын далайн тээврээр нийлүүлэх газрын тосонд хориг тавьсан бөгөөд шинжээчдийн тооцоолсноор, Орос улс далайн тээврээр газрын тос нийлүүлэх боломжгүй болсноор жилд 10 тэрбум долларын алдагдал хүлээх аж. Харин Польш, Герман руу нийлүүлэх газрын тосны нийлүүлэлт зогссоноор жилд 12 тэрбумын хохирол амсах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнэг тооцоо. Орос 22 тэрбумын алдагдал хүлээхгүй. Өөр орнуудад өндөр үнээр борлуулалт хийн илүү ашигтай ажиллах болно. Харин хориг тавьсан ЕХ-ны улсууд илүү мөнгө төлж ард иргэд нь эдийн засгаар хохирно. Бодит байдал ийм байна.
2022-06-20
Копэрник болж
2022-06-06
зочин:
БАРАГ БҮХ УЛС ОРОН ИНФЛЯЦИД ИДЭГДЭЖ ҮЙЛДВЭРЛЭЛ СААРЧ СТАРТГАЦИД ОРОХ ГЭЖ БАЙНА.ХОРИГ ТАВЬСНААР ЖИЖИГ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД ИЛҮҮ ИХ ХОХИРЧ БАЙГАА ЮМ.ТОМ ГҮРНҮҮДИЙН БОДЛОГО ГЭЖ ЭНЭ ДЭЭ.ӨӨРСДӨӨ ДАЙН ХИЙНЭ. ДАЙН ХИЙХЭЭР ДАЛИМДУУЛЖ ХОРИГ ТАВИНА .
2022-06-01
Хуй улс сөнө
2022-05-31
Иргэн:
Орос эрсдэлээ тооцсон байгаа! АНУ, барууныхан Оросыг хорлох гэж байж өөрсдөө өрвийх вий дээ
2022-05-31
оросууд л алдаад байх юм, өөр алдаж байгаа улс орон байна уу
2022-05-31
зочин:
БАРАГ БҮХ УЛС ОРОН ИНФЛЯЦИД ИДЭГДЭЖ ҮЙЛДВЭРЛЭЛ СААРЧ СТАРТГАЦИД ОРОХ ГЭЖ БАЙНА.ХОРИГ ТАВЬСНААР ЖИЖИГ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД ИЛҮҮ ИХ ХОХИРЧ БАЙГАА ЮМ.ТОМ ГҮРНҮҮДИЙН БОДЛОГО ГЭЖ ЭНЭ ДЭЭ.ӨӨРСДӨӨ ДАЙН ХИЙНЭ. ДАЙН ХИЙХЭЭР ДАЛИМДУУЛЖ ХОРИГ ТАВИНА .