ОХУ Украины цэргүүдийн цогцосыг хүлээлгэн өгчээ
2022-06-07

ОХУ Украины Мариуполь хот дахь "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрийн нутаг дэвсгэрт амиа алдсан Украины дайчдын цогцосуудыг хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлсэн гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Украин, ОХУ амиа алдагсдынхаа цогцосыг албан ёсоор солилцох ажлыг гүйцэтгэсэн, тухайн үед тал тус бүр нөгөө талдаа 160 цогцос хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэ үеэр "Азовсталь" үйлдвэрт амиа алдсан хүмүүсийн цогцосыг ч хүлээн авсан гэж "Азов" хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Головко Ассошейтед пресс агентлагт мэдээлжээ.

 

Түүний өгүүлснээр, Азов хорооны 52 дайчны цогцосыг Украины тал хүлээн авсан байна. Цогцоснуудын ихэнхийг Киевт хүргэсэн бөгөөд ДНК шинжилгээ хийж, хэн болохыг нь тогтоох гэнэ. Азовсталь үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр тулалдаан үргэлжлэх хугацаанд хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hudlaa uym bichihee bolio?
2022-06-07
оросууд өөрсдийнхөө цэргүдийн цогцсыг яагаад авахгүй гүрийгээд байдын
2022-06-07