Эрээнд хатуу хөл хорио тогтоож, Монголд нарийн ногоо тасрав
2022-06-09

 

 

БНХАУ-ийн Эрээн хотод энэ сарын 02-ний өдөр коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол батлагдаж, тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүнээс үүдэн Эрээний бараа материал ачдаг хэсэгт  200 гаруй чингэлэг гацсан байна. Тодруулбал тусгаарлалтын бүс дотор 200 гаруй экспортын машин тодорхойгүй хугацаанд зогсолтод орсон байна. Эрээнээр дамжин манай улсад импортын бараа бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг.

 

Хил хаагдахаас өмнө манай улс хөргүүртэй 10-15 чингэлгээр нарийн ногоо, жимс жимсгэнэ татан авч байсан ч зургаадугаар сарын 2-ноос зогсоод байна. Нарийн ногоо нь бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол хурдан мууддаг учир их хэмжээгээр нөөцлөх боломжгүй. Тиймээс хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо татан авах чиглэлээр Хятадын талтай ярьж, хүсэлт тавьсан ч тодорхой хариу аваагүй байгаа талаар ГХЯ-ний хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлсэн .

 

Тэгвэл урд хөршийн хил хаагдсаны улмаас манай улсад нарийн ногоо хомстож дотооддоо тарьж ургуулдаг нарийн ногооны үнэ зохиомлоор өссөн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй сошиал орчинд ч түгээд байгаа юм.

 

Энэ асуудал худалдаачдад хэрхэн нөлөөлж байгаа талаар бодит байдлыг сурвалжлахаар "Барс" худалдааны төвийг зорилоо.

 

Үргэлж автомашин овоорч, хүмүүс бужигнаж байдаг "Барс" захын үүдээр ороход л хүн хөдөлгөөн харьцангуй сийрэг байлаа.

 

"Нарийн ногооны бөөний дэлгүүр" гэсэн хаягтай хэд хэдэн дэлгүүр хаалттай байв.

 

 

 

 

Нээлттэй дэлгүүрүүдэд өргөст хэмх, улаан лооль, ногоон сонгино зэрэг цөөн тооны ногоонуудыг эгнүүлэн өрсөн байлаа.

 

 

“Барс” захын нарийн ногооны тасгийн худалдагч Д.Болороотой цөөн хором ярилцлаа.

 

Танай лангуунд хаанаас ирсэн, аль үйлдвэрийн ногоо худалдаалагдаж байна вэ?

 

- Одоогийн байдлаар манай лангуунд зөвхөн Монгол ногоонууд худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэвчлэн “Дэвшилт”, “Монос” гэсэн үйлдвэрүүдийн ногоонууд байгаа.

 

- Дэлгүүрийн лангуу дээр дан Монгол ногоо өрөөтэй байгаа нь нэг талаараа сайшаалтай, иргэдийн хандлага худалдан авалт хэр байна вэ?

 

- Хятад ногооны нийлүүлэлт хэвийн байхад иргэд Монгол ногоог их асуудаг, худалдан авалт хийдэг байсан. Харин одоо бол иргэдийн худалдан авалт зогсонги байдалтай байна гэж хэлж болохоор нөхцөл байдалтай байна?

 

- Иргэдийн худалдан авалт багасахад юу нөлөөлж байгаа вэ?

 

- Энэ бол иргэдийн амьдралын боломж, чадавхтай шууд хамааралтай. Идэж, хэрэглэдэг байсан зүйл нь бага хэмжээгээр нэмэгдэхэд л худалдан авалт шууд багасдаг.

 

- Монгол ногооны үнэ урд хөршийн хил хаагдахаас өмнө хэдэн төгрөгөөр зарагддаг байсан бэ? Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг нэмэгдсэн байна вэ?

 

- Ойролцоогоор 20 хоногийн өмнө өргөст хэмх 8 000 төгрөгөөр худалдаалагддаг байсан бол өнөөдрийн байдлаар килограмм тутамдаа 12 000 болж өссөн, улаан лооль 13 000 төгрөгөөр худалдаалагддаг байсан нь өнөөдрийн байдлаар нэмэгдээгүй.

 

- Хятад ногооны нийлүүлэлт тасарсан ч нөөц бэлтгэн, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх боломжтой юу?

 

- Нарийн ногоог хадгалах орчин, нөхцөл их чухал. Манайд одоогоор нөөцлөх боломжтой байр, хөргүүр байхгүй учраас боломжгүй.

 

- Хил гаалийн асуудал гарах бүрд дотооддоо тарьж ургуулж буй нарийн ногооны үнэ ингэж өсдөг үү?

 

- Тийм. Үнэн хэрэгтээ ямар ч гааль, татвар төлөхгүй дотооддоо тариад, шууд хурааж аваад л худалдаалж байгаа ногоогоо ховордсон гэх сургаар зохиомлоор үнийг нэмдэг. Энэ нь ч сүүлдээ хэвийн үзэгдэл болсон” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

 

“Барс” захаас өдөр тутмын худалдан авалт хийхээс илүү томоохон хэмжээний худалдааны төв, дэлгүүрүүд ихэвчлэн барааны таталт, худалдан авалтаа хийдэг. Тэгвэл дээр дурдсан үнэ зөвхөн бөөний үнэ болж таарч байна. Энэ үнээр худалдан авсан нарийн ногоо дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжаад иргэдийн гарт хэд болж очих нь таашгүй.

 

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
хужаагийн баас идэх тйим гоё юмуу нарийн ногоогоо ч хат даа
2022-06-16
Иргэн:
ХААЯ ны арчаагүй байдлыг илтгэн харуулж бна. Хэдхэн төрлийн ногоог тарих чадваргүй , сэтгэлгүй, ийм л хүмүүс бна гэж ойлгогдож бна даа
2022-06-10
иргэн:
нарийн ногоогоо өөрсдөө тариалцгаая аа
2022-06-09
Эргүү мал аа тэр хужаагиын ногоо чинь монголын эрээний хор цацсан ногоонорс чинь чанартай болсон
2022-06-09
Хужаагийн баас,шээсээр бордсон хогийн ургамлыг бүрмөсөн оруулахгүй байх хэрэгтэй.Хэрвээ хужаа ногоо оруулж ирвэл өндөр татвар ав.
2022-06-09
Эргүү мал аа тэр хужаагиын ногоо чинь монголын эрээний хор цацсан ногоонорс чинь чанартай болсон
Иргэн:
Энэ зунжингаа зөвхөн цагаан идээ, мах гурилаа идээд намар болгочихоё тэх үү ардуудаа. Ганц зун ш дээ. Үхчихгүй нь лав. Тэхэд элдэв хөөсрүүлсэн үэн навс унана.
2022-06-09
Иргэн:
Оркуудаа. Ногоо идмээр бол Монгол ногоогоо идье. Хятадын баасаар бордсон ногооны амтаас салж чадахаа больчихоогүй л бол ингэж үзээч.
2022-06-09
Ногоон сонгино, салатаа тарьж чадахгүй бүхэл бүтэн улс байхаар яахав. Хамгийн их үржил шимтэй газар нутагтай гэж байгаа, ямар тэр бум хүн бужигнаж байгаа ч биш дээ.Сонгино, салат чинь зүгээр усан ч ургадаг юм байна лээ. Бусад улсад ургуулж байгааг харахад.
2022-06-09