Байден: Польшид унасан пуужин Оросынх байх магадлал бага
2022-11-16

Польшийн нутаг дэвсгэр дээр Оросын пуужин унасан талаарх мэдээллийн дараа улс орнууд төрөл бүрийн байр суурь илэрхийлж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн тухайд Польшид унасан пуужин нь Оросынх гэдэгт эргэлзэж байгаа талаар Коммерсант агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Байденд танилцуулсан мэдээллээр, пуужингийн нислэгийн чиглэл нь ОХУ-аас хөөргөсөн гэсэн мэдээллээс зөрж байгаа гэнэ. 

 

"Урьдчилсан мэдээллээр энэ нь үгүйсгэгдэж байна. Шалгах ажил бүрэн дуусах хүртэл би энэ талаар ярьмааргүй байна. Гэхдээ чиглэлийн тухайд, энэ пуужинг Оросоос хөөргөсөн гэх магадлал бага. Харцгааж л байя" хэмээн Жо Байден мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутагт пуужин унасны улмаас хоёр хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ хэрэг Украинтай залгах хилээс таван километр зайд орших сууринд гарсан бөгөөд Польшийн Засгийн газар энэ асуудлыг судлах ажлыг яаралтай эхлүүлсэн байна. 

 

ОРОСЫН ПУУЖИНГУУД ПОЛЬШИЙН НУТАГТ УНАЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ
 

ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутаг дээр хоёр пуужин унасан  талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Пуужингууд Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд байрлах Пшеводув суурингийн нутагт унасан байна.Польшийн нутагт Оросын пуужингууд унасан талаар хамгийн түрүүнд Польшийн Зет радио мээдэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, үр тариа хатаах газрыг пуужин оносноор хоёр хүн амиа алдсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
еээ сда АНУ-н үнэн нүүр царай оросыг айгаад наасан
2022-11-16